7.1 C
Ulaanbaatar
Баасан, 4 сар 19, 2024

Спорт

Ж.Нарантунгалаг Куала Лумпурт Японы тулаанч К.Токүдомэг яллаа

Өнгөрсөн тав дахь өдөр Куала Лумпурт хотноо “One Championship- Pursuit of Power“ тэмцээн болж, холимог тулааны “One championship” холбооны дэлхийн аварга асан, гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг ээлжит тулаанаа хийж өрсөлдөгчөө ялсан тухай спортын сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ мэдээлж байна. Нар хур жигдэрсэн наадмын өдрүүдэд спорт сонирхогчдын анхаарал эрийн гурван наадмаас гадна Малайзийн Куала Лумпурт хандаад байлаа. Ж.Нарантунгалагийн хувьд 2016 онд Оросын Гафуровт ялагдсанаасаа хойш 2 жил тулалдаагүй байсан....

УИХ-ын дарга Г.Занданшатар “Ханжоу 2022” Азийн XIX наадамд оролцох шатарчдыг хүлээн авч уулзаж, амжилт хүслээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.09.20) “Ханжоу 2022” Азийн XIX наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох шатрын спортын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдыг хүлээн авч уулзаж, амжилт хүслээ. “Ханжоу 2022” Азийн XIX наадам энэ сарын 23-наас 10 дугаар сарын 08-ны өдрүүдэд БНХАУ-ын Ханжоу хотноо болно. Уг наадамд хамгийн олон буюу 45 орны 10 мянга орчим тамирчин оролцож байгаагаараа...

Д.Сумъяа, П.Орхон нар шагналаа гардан авлаа

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос энэ сараас эхлэн тодруулж буй "Сарын шилдэг тамирчин" шалгаруулалтын дүн гарч, ялагчид шагналаа гардан авлаа. Сарын шилдгээр тодорсон Дэлхийн аварга, Олимпийн наадмын мөнгөн медальт, МУГТ Доржсүрэнгийн Сумъяа болон Францын Парис хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс алтан медаль хүртсэн ОУХМ Пүрэвдоржийн Орхон нарт МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, ерөнхий нарын бичгийн дарга Э.Бадар-Ууган нар шагналыг гардуулан өгөв. "Сарын шилдэг тамирчин" шалгаруулах олон...

Монголын багийн хамгийн залуу тамирчин Б.Болор-Эрдэнэ олимпын наадмаас анхны хожлоо авлаа

“Токио-2020” Зуны XXXII олимпын наадмын ширээний теннисний төрөлд эх орноо төлөөлөн анх удаа өрсөлдөж буй ОУХМ Б.Болор-Эрдэнэ эхний тоглолтондоо Тунис улсын тамирчинг илүүрхэн хожлоо. Ийнхүү ширээний теннисний спортоор Монгол Улс анх удаа олимпын наадамд оролцож, ийнхүү түүхэнд тэмдэглэгдэх хожил авч монголчуудаа баярлуулж байна. Эмэгтэй ширээний теннисний тамирчин Б.Болор-эрдэнэ Монголын багийн хамгийн залуу тамирчин юм.

Алдартай жүдоч Нэйл Адамс Монголд ирнэ

Их Британийн жүдо бөхийн амьд домог олимпийн наадмын хошой мөнгөн медальт, дэлхийн аварга Нэйл Адриэн Адамс Монголын жүдогийн багш нарт номын дуу сонсгохоор манай оронд ирнэ. Олон улсын жүдо бөхийн холбооны эксперт багшаар ажиллаж байгаа Нэйл Адамс Монголын багш, дасгалжуулагчдад долдугаар сарын 4-5-нд Спортын төв ордонд сургалт зохион байгуулна. Нэйл Адамс нь “Москва-1980”, “Лос-Анжелес-1984” олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальт, Европын...

Боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ДАШТ Энэтхэгт болно

Энэтхэг улсын нийслэл Шинэ Дели хотод сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-26-нд болно. Уг тэмцээнд Монгол Улсаас 8 жинд оролцохоор болжээ. Тухайлбал: 48 кг Л.Алтанцэцэг /Аврагч/ 50 кг Б.Мөнгөнсаран /Хангарьд/ 52 кг О.Есүгэн /Аврагч/ 54 кг М.Энхжаргал /Алдар/ 57 кг М.Номуун...

Их аварга Хакүхо М.Даваажаргал зодог тайлахаа албан ёсоор мэдэгджээ

Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал зодог тайлж буй тухай мэдээ өнөөдөр өглөөнөөс Японы хэвлэлүүдэд гарсан. Тэгвэл энэ талаарх албан ёсны мэдээллийг Монгол Улсаас Японд суугаа ЭСЯ-наас Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-нд ирүүлсэн байна. Уг мэдээлэлд “Японы мэргэжлийн сумо бөхийн Их аварга Хакүхо М.Даваажаргал 2021 оны есдүгээр сарын 27-ны өдөр зодог тайлахаар болсон...

Монголын эмэгтэй бөхчүүд Дэлхийн цомын хүрэл медалийг 4 дэх удаагаа хүртлээ

АНУ-ын Айова мужийн Коралвилль хотын "Xtream Arena"-д 12 дугаар сарын 10-11-нд чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн 2022 оны Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монгол Улсын эмэгтэйчүүдийн баг хүрэл медалийн эзэд боллоо. Тус тэмцээнд Белградын ДАШТ-д эрэгтэй, эмэгтэй төрөлд эхний 5 байрт орсон баг болон дэлхийн шигшээ гэсэн 6 баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдлөө. Монголын эмэгтэй бөхчүүд өөрийн хэсэгтээ Японыг 5:5-аар хожиж,...

Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээн болно

Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсан ойг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр зохион байгуулагддаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-нд улс орон даяар эхэлнэ. Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээний талаар Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбооноос (2023.11.20) хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Улсын Их Хурлын Тамгын газрын дэд...

Нийслэлийн ойд зориулсан бөхийн барилдаанд шинэ заан М.Бадарч түрүүлэв

Нийслэлийн түүхт 381 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд амжилттай зохион байгуулагдлаа. Нийслэлийн өдөрт зориулсан уламжлал болгон зохион байгуулагддаг тус барилдаанд шинэ аварга П.Бүрэнтөгсөөр магнайлуулсан 256 бөх авхаалж самбаа, хурд хүчээ сорин барилдсанаас Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх, улсын шинэ заан М.Бадарч 8 даван түрүүлж, Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, Дүнжингарав дэвжээний бөх аймгийн хурц арслан...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
7.1 ° C
7.1 °
7.1 °
31%
0kmh
40%
Бям
13 °
Ням
4 °
Дав
2 °
Мяг
7 °
Лха
4 °
- Advertisement -

Шинэ мэдээ