4.1 C
Ulaanbaatar
Пүрэв, 4 сар 25, 2024

Спорт

“Степпа Арена” ордны газар шорооны ажил ирэх сард эхэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр шайбтай хоккейн “Азийн цомын тэмцээн-2019”-д түрүүлж алтан цом, медалийн эзэн болсон баг, тамирчдыг хүлээн авч уулзлаа. ЮУН ТҮРҮҮНД, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ШАЙБТАЙ ХОККЕЙН ТӨРЛӨӨР АЗИЙН ЦОМЫН ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛСЭН БАГ, ТАМИРЧДАД БАЯР ХҮРГЭЭД: “…Азийн цомын тэмцээний хошой аварга болсон нь спортын хувьд нөр их хичээл зүтгэлийн үр дүн. 3х3 сагсан бөмбөг, хоккей, хөлбөмбөг зэрэг багийн спортоор амжилт гаргаж, түүнийгээ бататгаж байгаа...

Дөрвөн тамирчин "Токио-2020" Паралимпт оролцох эрхээ авчээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг Токио-2020 Паралимпийн наадамд оролцох эрх авсан тамирчид болон Паралимпийн холбооны удирдлагыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд сайд, Паралимпэд оролцох эрх авсан тамирчиддаа баяр хүргээд, яамны зүгээс Токио-2020 Олимпд бэлтгэх Үндэсний хорооны ажлыг эрчимжүүлэх, эрхийн төлөөх тэмцээнүүдэд тамирчдаа дэмжих, өргөн хүрээнд оролцуулах, гадаадын дасгалжуулагч, тамирчидтай хамтарсан бэлтгэл хийлгэх зэрэг олон ажлыг төлөвлөн ажиллаж байна гэлээ. Паралимпийн холбооны удирдах зөвлөл Токио-2020...

“Тусгай олимп”-ын наадамд оролцох баг тамирчид Абу Дабиг зорилоо

Монголын баг тамирчид АНЭУ-ын Абу Даби хотод болох дэлхийн “Тусгай олимп"-ын наадамд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо. Энэ сарын 8-22-нд болох оюуны бэрхшээлтэй хүмүүсийн тусгай олимпын наадамд дэлхийн 192 орны 7000 гаруй тамирчин оролцоно. Энэ нь дэлхийн тусгай олимпын 50 жилийн түүхэн дэх хамгийн том олимп болж байгаа бол манай улсын түүхэнд анх удаа хамгийн олон буюу 28 тамирчин оролцох юм байна. Монголын тусгай олимпын...

Л.Сосорбарам алт, Б.Хорлоодой мөнгөн медаль хүртжээ

Прага хотноо болсон жүдо бөхийн нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-д Лхагвасүрэнгийн Сосорбарам түрүүлж, Бишрэлтийн Хорлоодой мөнгөн мeдаль хүртжээ. Чeх улсын нийслэлд өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан тус тэмцээнд манай улсаас 6 жүдоч хүч, ур чадвараа сорьсон байна. Тус тэмцээн 11 орны 175 жүдоч оролцсон юм. Л.Сосорбарам эхний тойрогт хийлж, Франц, Герман, Азербайжаны бөхчүүдийг дараалан ялсан бол Б.Хорлоодой Румын, Франц, Хятадын бөхчүүдийг тус тус ялсан байна. Манай...

Ерөнхийлөгч тусгай олимпын зуны наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Ц.Чинбат нар өнөөдөр Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн танхимд тусгай олимпын зуны наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдыг хүлээн авч уулзлаа. Энэ сарын 8-22-ны өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо оюуны бэрхшээлтэй хүмүүсийн тусгай олимпын зуны наадам болох...

П.Орхоны барилдах эрхийг 4 жилээр хасав

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /UWW/-ноос Монгол Улсын гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхоны барилдах эрхийг 4 жил буюу 2022 оны 9 сарын 19 хүртэл хассан тухай мэдэгдлээ. П.Орхон "Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-д бүх өрсөлдөгчөө илүүрхэн ялж, алтан медалийн эзэн болсон юм. Гэвч түүнээс допинг илрэн А сорьц болон Б сорьцоор батлагдан барилдах эрхийг хасахаар болсон. Харин П.Орхон “Би допингийн төрлийн...

Цанын Улаанбаатар хотын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно

Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг хоёрдугаар сарын 16-17-ны амралтын өдрүүдэд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд зохион байгуулна. Тус наадмын хүрээнд Цанын Улаанбаатар хотын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно. Тэмцээн уулын цанын слалом буюу туг сүлжих төрлөөр мэргэжлийн эрэгтэй, сонирхогчдын эрэгтэй, сонирхогчдын эмэгтэй ангиллаар явагдана. Өвлийн спортоор хичээллэх нь амьсгалын замын эрхтнүүдийг...

“Улаанбаатарын өвлийн наадам”-ын үеэр Параглайдингийн тэмцээн болно

Параглайдинг бол хөнгөн жингийн нисэх төхөөрөмж буюу параглайдерыг ашиглан чөлөөт нислэг хийдэг спорт юм. Далавч хэрэгсэл нь 11-22 кг байх тул бүхий л хэрэгслээ үүргэвчиндээ хийгээд хүссэн газартаа очин нисэх боломжийг олгодог. Параглайдингийн спортоор олон янзын түвшинд хичээллэж болно. Хэдэн мянган метрийн өндөрт гарч, хэдэн зуун километрийн зайд нисч болдог. 2018 онд параглайдераар 564 км ниссэн дэлхийн дээд амжилт бүртгэгдсэн байна. Параглайдингийн үүслийг Сэргэн мандалтын...

Таканоива А.Баасандорж албан ёсоор зодог тайллаа

Японы мэргэжлийн сумо бөхийн ертөнцөд багагүй дуулианы эзэн болж явсан Таканоива А.Баасандорж /2019.02.02/ албан ёсоор зодог тайллаа. А.Баасандорж 18 насандаа 2009 онд Японы алдарт аварга Таканоханагийн дэвжээнд Таканоива нэр авч орсон бөгөөд 2014 онд Макүүчи зиндаанд дэвшсэн. Таканоива А.Баасандорж 2017 оны 10 дугаар сард аварга Харумафүжи Д.Бямбадоржтой маргалдсаны улмаас олны анхааралд өртөж байсан юм. Тэрбээр 2018 оны 12 дугаар сард доод зиндааны туслах бөхөө зодсон...

Нохой жилийн чансааг улсын харцага О.Хангай тэргүүллээ

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос хүчит бөхчүүдийн чансааг шинэчлэн гаргажээ. Уг чансааг Улсын харцага Оргихын Хангай 11025 оноогоор тэргүүлсэн бол улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий 10924 оноотой удаалжээ. Харин 2018 оны Цагаан сарын баярт зориулсан барилдаанаас эхлэн өнгөрсөн сард болсон шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн барилдаан хүртэлх нийт 13 барилдааны дүнг хамруулсан байна. Ингээд чансааны эхний 50 бөхийг танилцуулж байна. Д/д Овог Нэр Цол Чансаа ...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
broken clouds
4.1 ° C
4.1 °
4.1 °
38%
2kmh
75%
Баа
3 °
Бям
4 °
Ням
5 °
Дав
7 °
Мяг
11 °
- Advertisement -

Шинэ мэдээ