5.9 C
Ulaanbaatar
Лхагва, 4 сар 17, 2024

Спорт

Н.Түвшинбаярыг “Чингис хаан” одон хүртэх эрхмээр зарлалаа

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг...

3x3 Сагсанбөмбөгийн шигшээ баг ДАШТ-д оролцоно

Ирэх 2018 оны 6-р сард 3x3 Сагсанбөмбөгийн ДАШТ болно. Филиппиний Манила хотод болох уг тэмцээнд Монголын шигшээ баг анх удаа оролцохоор болжээ. Өнгөрсөн сард эх орондоо зохион байгуулагдсан Ази тивийн АШТ-нд гайхалтай тоглож түрүүлсэн залуусын хувьд ОУСБХ-ноос зарласан 20 багийн тоонд багтсан байна. Анх 2012 онд Грекийн Афин хотод болж байсан 3x3 Сагсанбөмбөгийн ДАШТ жил бүр зохиогддог бөгөөд өнгөрсөн жил эрэгтэйчүүдийн төрөлд Сербийн шигшээ баг...

Ерөнхий сайд тамирчдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр/2017.11.09/ “Монголын 3х3 Сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ баг”-ийн тамирчид, дасгалжуулагч, холбооны удирдлага болон Монголын пауэрлифтингийн тамирчин Б.Чимэдцэрэн нарыг өрөөндөө хүлээн авч уулзлаа Пауэрлифтингийн тамирчин Батаагийн Чимэдцэрэн Филиппин Улсад болсон Хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн. Хүндийг өргөлтийн төрөлд дэлхийн рекордыг эзэмшигч анхны монгол тамирчин юм. Эр хүний бахархал энэхүү спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, шинээр хичээллэж байгаа...

Э.Тэмүүжин пүүл билльярдын ДЗАШТ-ий хошой мөнгөн медальтан боллоо

Пүүл билльярдын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ээс Монгол Улсын тамирчин Э.Тэмүүжин мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр, Монголын билльярдын спортын түүхэнд шинэ хуудас эхлүүлж ДЗАШТ-ээс жил дараалж мөнгөн медаль хүртсэн тамирчнаар тодорлоо.2016 оны ДЗАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн бөгөөд жилийн дараа энэ медалиа ихэрлүүлж байна. Энэ жилийн тэмцээний хагас шигшээд Голландын тамирчин Ваныг 11:6 хожиж шигшээд шалгарсан. Аваргын алтан медалийн төлөөх тоглолтод ОХУ-ын тамирчин Федор Горстод 11:3 хожигджээ. ...

“Нийслэлийн иргэдийн спортын VI наадам”-ын шигшээ тэмцээн болно

Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор “Нийслэлийн иргэдийн спортын VI наадам”-ыг 2017 оны гуравдугаар сараас эхлэн спорт явган аялал, ширээний шагайн наадгай, хийн дасгал, аэробик, олс таталт, софт волейбол, волейбол, сагсан бөмбөг гэсэн спортын 8 төрлөөр хэсэг,...

Д.Сумъяа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Үндэсний шигшээ багийн тамирчин Доржсүрэнгийн Сумъяад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ганбаатарын Одбаярт Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээж өнөөдөр шагналыг гардуулан өгөв. Үндэсний шигшээ багийн тамирчин Доржсүрэнгийн Сумъяаг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнах тухай Ерөнхийлөгчийн зарлигт “Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил,...

Монголын сагсчид Ази Тивийн аврага боллоо

ФИБА 3х3 Насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын эрэгтэй шигшээ баг түрүүллээ. Аваргын төлөө Шинэ Зеландын багтай тоглож 19-14 харьцаагаар хожжээ. Монголын эрэгтэй шигшээ баг эхний тоглолтоо Бахрайны багийг 22:11-ээр хожсон бол хоёр дахь тоглолтоо Ази тивийг чансаагаараа тэргүүлэгч Японы багтай тоглож цаг дуусахаас өмнө 21:16 харьцаатай хожиж, А хэсгээс тэргүүлсэн байна. Улмаар хасагдах шатанд Тайваны багийг 21-13 харьцаагаар оноогоор хожсон бол мөнгөн...

МУГТ Г.Одбаяр “Их дуулга”-д түрүүллээ

Жүдо бөхийн Их дуулга “Абу Даби-2017” тэмцээний эрэгтэйчүүдийн -73 кг-д манай жүдоч Г.Одбаяр аваргын төлөөх барилдаанд ОХУ-ын жүдоч Мусо Могушковыг юүко, базари, иппон үнэлгээгээр цэвэр ялж алтан медалийн эзэн болов. Тэрбээр энэ ялалтаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өчигдөрхөн хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин цол тэмдгээ Абу Дабигийн Их дуулгын алтан медалиар мялааж байна. Г.Одбаяр хэсгийн аваргын төлөө олимпийн аварга Италийн жүдоч Фабио Басилег цэвэр ялсан. Хагас...

Д.Сумъяа Рафаэл Силваг ялж Абу Дабид түрүүллээ

Жүдо бөхийн Их дуулга “Абу Даби-2017” тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-д аваргын төлөөх барилдаанд Риогийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа, Бразилийн жүдоч, олимпийн аварга Рафаэл Силватай хүч үзэж ялснаар алтан медалийн эзэн боллоо. “Рио-2016” оны олимпийн наадмаас хойш Монголын төдийгүй дэлхийн жүдо бөх сонирхогчдын хүсэн хүлээсэн Доржсүрэнгийн Сумъяа, Рафаэл Силва нарын барилдаан Абу Дабигийн татамид явагдаж манай шилдэг жүдоч даагаа нэхэн Абу Дабигийн Их дуулга...

Дэлхийн аварга П.Орхоныг Гавьяат тамирчин цолоор шагнана

ДАШТ-ий алтан медальт, цэргийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий хүрэл, улсын хошой аварга, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин, ОУХМ Пүрэвдоржийн Орхоныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ. Чөлөөт бөхийн тав дахь дэлхийн аварга П.Орхон энэ төрлөөс төрсөн 58 дахь Гавьяат тамирчин юм байна. Гавьяатын цол, тэмдгийг маргааш 11:00 цагаас Төрийн ордонд...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
5.9 ° C
5.9 °
5.9 °
60%
3.7kmh
33%
Пүр
6 °
Баа
8 °
Бям
11 °
Ням
1 °
Дав
2 °
- Advertisement -

Шинэ мэдээ