-7.9 C
Ulaanbaatar
Баасан, 4 сар 19, 2024

Нийгэм

Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах үндэсний хөтөлбөр баталлаа

Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах үндэсний хөтөлбөр баталлаа. Хөрсний нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, газрын бохирдол доройтлоос урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, урт хугацааны тогтвортой менежментийг бий болгон нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх зорилтын хүрээнд таван зорилт, 55 үйл ажиллагааны чиглэл, арга хэмжээг 2019-2023 онд хэрэгжүүлэхээр тусгажээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эрүүл хөрсийг хамгаалах, бохирдож доройтсон хөрсний 30 хувь буурах, хот суурин газрын хөрсийг...

Төрийн далбаа Нийслэлийн туг мандуулах ёслолын ажиллагаа боллоо

Нийслэлийн 381 жилийн ойн өдрийг тохиолдуулан Төрийн далбаа Нийслэлийн тугийг мандуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо. Ёслолын ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон НИТХ-ын тэргүүлэгчид, төлөөлөгчид болон нийслэл хотын үе үеийн удирдлагууд байлцав. Төрийн болон Нийслэлийн далбааг мандуулах ёслолын ажиллагаанд Төрийн хүндэт харуул, Зэвсэгт хүчний үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, найрал дуучид бүрэн бүрэлдэхүүнээрээ...

Хилээр их хэмжээний тариур, дуслын систем нууж оруулж ирснийг илрүүлээд байна

Хаяг шошгын зөрчилтэй нийт 11000 ширхэг нэг удаагийн тариур, дуслын системийг нэр бүхий иргэн зорчигч тээвэрлэх суудлын автомашинд нууж хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас илрүүлэн таслан зогсоож, прокурорт шилжүүлжээ. Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж импортлох эрхтэй бөгөөд хувь хүн, тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж импортлохыг хуулиар хориглодог.

"Хүний цаана" кино нээлтээ хийлээ

Та бүхний хүртээл болох гэж байгаа цоо шинэхэн "Хүний цаана" уран сайхны киноны албан ёсны трайлерыг хүргэж байна. "Хүний цаана" УСК-нь Монгол хүн бүрийн сэтгэлийн гүнд хадгалагдаж байдаг Эх орон, Газар нутгаа хайрлах тэрхүү нандин зүйлийг мөн Эх хүний нинжин сэтгэл, Үр хүүхдээ гэсэн агуу хайр, Харийн түрэмгийлэгчдээс газар нутгаа харамлан, хайрлан хамгаалж буй орчин цагийн залуусын тэмцлийг энэхүү кинон дээрээс харах болох ажээ. https://www.youtube.com/watch?v=2s0y7_hXdSw&feature=share  

Төмөр зам нээгдэж, галт тэрэгний хөдөлгөөн хэвийн ажиллагаанд орлоо

Их хэмжээний үер усны улмаас галт тэрэг замаасаа гарч төмөр зам эвдэрсэн ослын хохирлыг бүрэн арилгаснаар Улаанбаатар-Сайншандын чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөн өчигдөр орой буюу наймдугаар сарын 13-ны 22.18 цагт нээгдэж хэвийн үйл ажиллагаанд ороод байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас учирсан хохирлыг арилгаж зүтгүүр, вагон, төмөр замыг сэргээн босгохын төлөө төмөр замчид өдөр шөнөгүй нийт 40 шахам цагийн турш зогсолтгүй шаргуу ажилласны хүчинд ийнхүү урд...

УИХ-ын гишүүдийн хүүхдүүд хар тамхи, хүчингийн хэрэгт холбогджээ /бичлэг/

УИХ-ын гишүүд, томоохон группын захирал, Монголын баячууд хүүхдүүд хар тамхи, хүчингийн хэрэгт холбогдсон байна. Энэ талаар өөрийгөө УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдсон Уул уурхайн сайд асаны охин хэмээн танилцуулсан охин Монголын баячууд хүүхдүүд хар тамхи, хүчингийн хэрэгт холбогдсон бүх нотлох баримт байгаа гээд, энэ сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээр хэлэлцэгдэнэ хэмээжээ. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар уг охин УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягын охин гэх мэдээлэл...

Арьс ширний урамшуулал олгож эхэллээ

Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30 өдрийн 394 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай журам”-тай. Энэ журмын дагуу өнөөдрөөс /2017.06.23/ эхлэн арьс ширний урамшууллыг олгож эхэллээ. Тодруулбал 2016 онд 64,255 малчны бэлтгэсэн 278,185 бодын шир, 2,846,747 богийн арьс, нэхий, нийт 3,1 сая арьс, ширэнд 12,7 тэрбум...

Ц.Сувд-Эрдэнэ: М.Сарнай эгчийг цагдаад өглөө, ард түмнийг ингэж хуурч болохгүй ээ

Олон, олон гэдгээрээ тусч бүсгүй, сайн үйлстэн гэдгээрээ танигдсан Ц.Сувд-Эрдэнэ өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдэл гаргаж,хүний маш олон хүүхдийг өсгөж буй гэдгээрээ Засгийн газрын хүндэт өргөмжлөл хүртсэн М.Сарнайд сайхан сэтгэлтэй буянтан бус залилагч этгээд байсан тухай зарласан юм. Тэгвэл М.Сарнай ч мөн өөрийн байр сууриа вэб сайтуудад илэрхийлээд амжжээ. Тэрбээр “Намайг хорооны хүмүүстэй нийлж элдвээр бичсэнийг хараад л уйлж сууна. Би үнэндээ Ц.Сувд-Эрдэнэг ямар айхтар...

Г.Шийлэгдамба нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамба нарт холбогдох шүүх хуралдаан өнөөдөр 13:30 цагаас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон ч хойшилсон байна. Учир нь Г.Шийлэгдамбын өмгөөлөгч н.Энхтуяа ирээгүй тул шүүх хурлыг 10 хоногийн дараа буюу энэ сарын 22-ны 09:00 цаг хүртэл хойшлуулсан байна. Г.Шийлэгдамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, Г.Ганчимэгийг мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн...

Хүчирхийллийн эсрэг “Гинжийг тасал” үзэсгэлэнгээс

Хүүхэд, өсвөр үеийнхний дуу хоолой, үзэл бодлыг урлаг, уран бүтээлээр дамжуулан багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, асран хамгаалагчдад нөлөөлөх зорилготой “Гинжийг тасал -2” гар зураг болон зурагт хуудасны бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Norphei Art галерейд боллоо. “Хөөрхөн зүрх” ТББ нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон урлагаар дамжуулан жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг уриалан дуудах “Гинжийг тасал” нөлөөллийн кампанит ажлыг зохион байгуулж байна. Энэхүү кампанит...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-7.9 ° C
-7.9 °
-7.9 °
67%
0kmh
0%
Бям
13 °
Ням
0 °
Дав
-0 °
Мяг
7 °
Лха
10 °
- Advertisement -

Шинэ мэдээ