12.1 C
Ulaanbaatar
Бямба, 4 сар 20, 2024

Нийгэм

16 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлнэ

Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2022 онд санхүүжих 16 “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга” угсралтын ажлын явц, барилгын чанар, аюулгүй байдлын талаар дүгнэлт гаргах, зарцуулсан хөрөнгө оруулалтын хэмжээг тогтоож, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн дүгнэлтийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө танилцуулсан юм. Засгийн газрын 2013 оны тогтоолоор Улаанбаатар хотод...

Баянбүрдийн тойргоос Тасганы овоо хүртэлх 1.9 км авто замын ажил 40 хувьтай байна

Улсын болон нийслэлийн төсвөөр энэ онд Улаанбаатарт нийт 52,8 км авто зам шинээр тавигдаж, 17,8 км уулзвар шинэчлэлтийн ажил хийгдэхээр төлөвлөгдсөн бөгөөд дөрөвдүгээр сарын 1-нээс ажлууд эхэлсэн билээ. Өнгөрсөн долоо хоногт Гурвалжингийн гүүрний нэг урсгалын зам засварын ажил хийгдсэн бол үргэлжлүүлэн Баянгол дүүрэг Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх 1.09 км замын засвар шинэчлэлтийн ажил хийгдэж байна. Энэхүү ажлын явцын талаар өнөөдөр нийслэлийн Засаг даргын...

Ж.Хунан Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдов

Монголын хуульдын холбооны Ерөнхийлөгчөөр Ж.Хунан сонгогджээ. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Хуульчдын их хурлыг хоёр жилд нэг удаа зохион байгуулж, шинэ Ерөнхийлөгчийг сонгохоор заасан. Энэ дагуу тус холбооноос Гуравдугаар их хурлаа өчигдөр буюу энэ сарын 28-нд зарлан хуралдуулсан юм. Холооны Ерөнхийлөгчид П.Амаржаргал, П.Эрдэнэбат, Г.Нацагдорж, Б.Баярсайхан болон Д.Түвшинтамир, Ж.Хунан гэсэн чадварлаг зургаан хуульч нэр дэвшсэн бөгөөд хурлын үеэр Б.Баярсайхан нэрээ татжээ. Ийнхүү шинэ Ерөнхийлөгчийг...

Хойд бүсийн дуудлага хүлээн авагч, жолооч холбоочдын сургалт үргэлжилж байна

Онцгой байдлын байгууллага гамшгийн үеийн холбоо, зарлан мэдээллийн чадавхыг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.Сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд харилцаа холбооны систем, техник технологи хурдацтайгаар хөгжихийн хэрээр улс үндэсний болоод төр, хувийн хэвшлийн байгуулга, иргэдийн хэрэглээ түүнийг дагаад хувьсан өөрчлөгдөж, технологийн дэвшил рүү хүч түрэн орж эхэлсэн. Үүнийг дагаад байгууллагын холбоочдыг тасралтгүй суралцах, харилцаа холбоо, мэдээллийн технологийн систем, техникийг бүрэн ашиглаж чаддаг байхыг шаардах...

Улаанбаатар хотыг хөгжүүлэх үндсэн чиглэлийг НИТХ-аар хэлэлцэхийг дэмжив

Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг НИТХ-аар хэлэлцэхийг дэмжив Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг батлах тухай асуудлыг хэлэлцэв. Танилцуулга мэдээллийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хийлээ. Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн...

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхдийн эрхийг хамгаалах уриалга гаргалаа

-Бүх зүйл дээр хүүхдийн эрх, нэр хүнд, эрх ашгийг нэгдүгээрт тавих хэрэгтэй юм- Монгол Улс Хүүхэд хамгааллын салбарт эрх зүйн шинэчлэлт хийж, 2016 онд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиуд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан билээ. Өнөөдрийн байдлаар эдгээр хууль тогтоомжийг даган гарсан 50 гаруй журам хэрэгжиж байна. Нийгмийн хамгааллын салбарын хууль тогтоомжийн хүрээнд хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн...

Улаанбаатар –Дархан чиглэлийн авто замын ажилтай холбогдуулж хийгдэх нийтийн тээврийн үйлчилгээний төлөвлөлт

Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн хамгийн их ачаалалтай хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр автозамыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх тухай Засгийн газрын шийдвэр гарсан. Үүний дагуу одоо ашиглаж буй хоёр эгнээ авто замыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Дээрх ажлын хүрээнд Дархан Эрдэнэтийн салдаг уулзвараас-361гарам хүртэлх замыг 2019...

“Нүүдэлчдийн өвөл 2019 - Бүргэдийн баяр” нийслэлд болно

Монгол Улсаас ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад морин хуур хөгжмийн уламжлалт урлаг, Монгол ардын уртын дуу, Монгол үндэстний баяр Наадам, Монгол үндэстний хөөмэйн урлаг, Бүргэдийн баяр буюу Шувуучлахуй, Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл, Монгол шагайн харваа гэсэн долоон өв бүртгэлтэй байна. Үндэснийхээ соёлын биет бус өвийг ЮНЕСКО-д бүртгүүлж баталгаажуулах нь Монголын түүх соёлыг дэлхий дахинд хүлээн зөвшөөрсний баталгаа бөгөөд тухайн...

Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдад хүндэтгэл үзүүллээ

Чөлөөлөх дайны ялалтын түүхт 75 жилийн ой тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, ахмад дайчдыг төрийн одон, медалиар шагнасан юм. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас чөлөөлөх дайнд оролцсон ахмад...

"Эрдэнэс Тавантолгой" ХК хүний эрхийн магадлан шинжилгээний тайлангаа танилцууллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь хүний эрхийг хүндэтгэн ажиллах хүсэл эрмэлзэлтэй, хүний эрхийн мэдрэмжтэй, мэдлэг, мэдээлэлтэй ажилтан, ажил олгогчийг бий болгох, хөдөлмөрийн харилцааг сайжруулах, ажилтны зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор Европын холбооны санхүүжилттэй, Шведын Байгаль хамгаалал сангийн Байгаль орчны засаглалын дэмжлэгтэй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Бизнес ба хүний эрх” төслийн хүрээнд  “Хүний эрхийн магадлан шинжилгээ”-г “Эрдэс Баялаг эмэгтэйчүүдийн холбоо” НҮТББ-тай хамтран анх удаа хийж, үүний...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
12.1 ° C
12.1 °
12.1 °
30%
2kmh
40%
Ням
2 °
Дав
1 °
Мяг
9 °
Лха
4 °
Пүр
4 °
- Advertisement -

Шинэ мэдээ