-22.9 C
Ulaanbaatar
Мягмар, 12 сар 9, 2025

Нийгэм

Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно

Нутгийн хойд хэсгээр өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг голын хөндийгөөр -17-22 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг,...

Ерөнхий сайд СОР17 олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав

 НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн 17 дугаар Бага хурлыг /СОР17/ Улаанбаатар хотод 2026  онд зохион байгуулна. Бага хурлын гол үйл ажиллагааг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талд зохион байгуулахаар төлөвлөж, зураг төслийн дагуу бэлтгэл ажлыг хангаж байна. Уг хурлыг НҮБ задгай талбайд зохион байгуулах нийтлэг шаардлага тавьдаг учраас ундны усны эх үүсвэрээс холдуулж энэ байршлыг сонгожээ.

“Туул-1” коллекторын 1.6 км шугамыг угсарчээ

Улаанбаатар хотын бохир усны шугамын ачааллыг авах гол хэвтээ тэнхлэгийн шугам “Туул-1” коллекторыг барих шийдвэрийг 2007 онд гаргасан ч төдийлөн хэрэгжиж чадаагүй өнөөдрийг хүрсэн. Гачуурт тосгоноос Төв цэвэрлэх байгууламж хүртэл 32 км үргэлжлэх уг шугамыг 18 жилийн хугацаанд энд тэнд тарсан байдалтай угсарсан ч олон жилийн хугацаанд шугам элэгдэж, ашиглалтад хүлээн аваагүй зэргээс үүдэн дахин шинэчлэх шаардлагатай болж байна. Нийслэлээс “Туул-1” коллекторын...

Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина

Ирэх онд Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина. Уг асуудалтай холбоотойгоор Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Нийслэлийн Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан тус авто замын трасс дагуу ажиллалаа. Төмөр замын ажлын талаар Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Өнгөрсөн оны хоёр, гуравдугаар сард “Монголын...

“Танилын бараа”, “онцгой шугам” гэх авлига, арын хаалганы үйлдлүүдээ таслан зогсоохыг Ерөнхий сайд Г.Занданшатар хатуу анхаарууллаа

Нийгэмд шударга ёс тогтоох, баялгийн хулгай, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газар тусгай ажлын хэсэг байгуулсан. Энэ хүрээнд гааль, татварын байгууллагуудад хийсэн хяналт шалгалтаар авлигын ноцтой хэргүүд илрээд байна. Үүнтэй холбогдуулж Ерөнхий сайд Г.Занданшатар Улаанбаатар хотын Гаалийн газарт өнөөдөр (2025.12.05) ажиллав.  Нэн түрүүнд гаалийн бүрдүүлэлтийг хиймэл оюун ухаан ашиглан 100 хувь цахим болгохыг гаалийн...

214 мянга гаруй тонн шатахуун авах захиалга өгчээ

Манай улс 12 дугаар сард 214.400 тонн шатахуун худалдан авахаар захиалга өгчээ.  Арванхоёрдугаар сар гарснаас хойш тав хоногт гэхэд 35450 тонн шатахуун импортлоод байгааг АҮЭБЯ мэдээлэв. Харин өнгөрсөн 10 дугаар сард 205700 тонн, 11 дүгээр сард 211.461 тонн шатахуун импортолжээ.

Нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VIII хуралдааны II хэлэлцүүлгээр өнөөдөр Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцэн баталлаа. Ирэх 2026 онд нийслэлийн төсөвт 4,625.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх бөгөөд төсвийн суурь орлогыг 3,495.9 тэрбум төгрөг, суурь зарлагыг 2,616.8 тэрбум төгрөг байхаар тооцоолсон. Ингэхдээ нийслэлээс улсын төсөвт 263.7 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөжээ.  Ирэх 2026 онд  төсвийн хөрөнгө оруулалтаар 265 төсөл, арга хэмжээг...

3933 нэгж талбар чөлөөлснөөр 11 мянга гаруй айлын орон сууц барина

 Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, гарааш, ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайн байршилд ногоон байгууламжийг нэмэгдүүллээ. Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм. НЗДТГ-ын мэдээлснээр, өнөөдрийн байдлаар 3933 нэгж талбар чөлөөлөөд байна. Эдгээрээс инженерийн дэд бүтцийн 1021 нэгж талбар, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтөд 2332 нэгж талбар, нийгмийн дэд бүтцийн ажлын хүрээнд 580 нэгж...

24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ

Баянгол дүүргийн 80 гаруй хувь нь хүн ам ихээр төвлөрсөн байшин хороолол бөгөөд худалдаа үйлчилгээний төвүүд олноор үйл ажиллагаа явуулдаг. Үүнтэй холбоотойгоор дүүргийн хот нийтийн аж ахуйн салбарынхан ачаалалтай ажилладаг. Иймд Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн салбарт 24 машин, техник хэрэгслээр парк шинэчлэл хийснээ хүлээн авлаа. Тодруулбал, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар, Давхар кабинтай, задгай тэвштэй, хүнсний хог хаягдал...

Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ

Нийслэлийн хэмжээнд ханиад, томууны дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор бага ангийн сурагчдын хичээлийг түр хугацаанд цахим хэлбэрт шилжүүлсэн. Үүнтэй холбогдуулан сурагчдын эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор сургуулийн анги танхимд ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг үе шаттай эхлүүлээд байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн анги танхим болон сурагчдын тогтмол хүрдэг гадаргууг тусгай зориулалтын уусмалаар халдваргүйжүүлэв. Агаар болон гадаргууд жигд тархах тус ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг  182 сургуулийн...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
broken clouds
-22.9 ° C
-22.9 °
-22.9 °
77%
0kmh
75%
Лха
-18 °
Пүр
-17 °
Баа
-18 °
Бям
-18 °
Ням
-14 °
- Advertisement -

Шинэ мэдээ