Нийслэлийн хэмжээнд 1280 ор дэлгэжээ
Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчин өндөр эрсдэлтэй түвшинд байгааг нийслэлийн удирдах ажилтны зөвлөгөөний үеэр нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар хэллээ.
Тиймээс анхан шатны эрүүл мэндийн байгууллага болон хүүхдийн кабинетыг уртасгасан цагаар буюу ажлын өдөр 20:00 цаг хүртэл, амралтын өдөр 17:00 цаг хүртэл ажиллуулж байгаа аж. Эрүүл мэндийн яамны харьяа найман эмнэлэгт хүүхдийн ор нэмэлтээр дэлгэснээс гадна Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн нэг...
Ирэх онд нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийтийн тээврийн бодлогын газрыг татан буулгана
Төрийн чиг үүргийн давхардлыг арилгах, төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулж, бодит хэмнэлт үүсгэх зорилгоор нийслэлийн Улсын бүртгэлийн газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг энэ онд татан буулгасан. Тэгвэл ирэх онд чиг үүргийн давхцалтай нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийтийн тээврийн бодлогын газрыг татан буулгах талаар өнөөдөр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар хэллээ.
Хотын дарга...
100-4200 кВт-ын зуухтай ӨЭМТ, хорооны байруудыг ирэх жил хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлнэ
Нийслэлчүүд өнөөдрөөс хагас коксон шахмал түлшний хэрэглээнд бүрэн шилжиж байна. Өнөөдрийн байдлаар 425 цэгээр хагас коксон шахмал түлшийг борлуулж байгаа бөгөөд 27.518 тонн нөөцтэй байна. Энэ жилээс Улаанбаатарчууд жилд 350.000 тонн хагас коксон түлш түлэх юм. Ингэснээр агаар бохирдуулагч бодисууд болох хүхэрлэг хий, азотын исэл, тоосонцрын хэмжээг хоёр дахин бууруулна гэдгийг мэргэжилтнүүд хэлж буй. Өөрөөр хэлбэл, хагас коксон шахмал түлшийг сайжруулсан түлштэй...
Говийн аймгуудын өмнөд хэсгээр ялимгүй цас орж шуурна
Ихэнх нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгороор -29-34 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр,...
Томуу, томуу төст өвчний тархалт улсын хэмжээнд дэгдэлтийн түвшинд байна
Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 81 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаагүй байна
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар (2025.11.29) Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж, томуу, томуу төст өвчний нөхцөл байдалтай танилцлаа.
Тус эмнэлэгт өнөөдрийн байдлаар 281 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Энэ сарын 22-24-ний өдрүүдэд хоногт 422-438 хүүхэд яаралтай тусламж авахаар ирсэн бол сүүлийн...
Лаг хатааж шатаах үйлдвэр төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн бүрэн шинжилгээ хийнэ
Улаанбаатар хотын хүн амын өсөлт, хотжилтын эрчим, усны хэрэглээ өссөнтэй холбоотой бохир усны хэмжээ нэмэгдэж Төв цэвэрлэх байгууламжаас гарах лаг экологийн эрсдэл дагуулж байна.
НЗДТГ-ын мэдээлснээр, лагийг байгаль экологи, хотын иргэдэд сөрөг нөлөөгүйгээр хатааж, шатаан устгах замаар эрчим хүч болгон дахин ашиглах цогц шийдлийг “Лаг хатааж шатаах үйлдвэр” төслийг хэрэгжүүлэхээр болсон. Төслийг 2025-2027 онд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн...
А.Амартүвшин: 425 борлуулалтын цэгээр хагас коксон шахмал түлшийг иргэдэд нийлүүлж байна
НИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаарх мэдээлэлтэй танилцлаа. Танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин танилцууллаа. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахын тулд айл өрхүүдийн сууцыг дулаалах, хийн халаагуурт шилжүүлэх, хагас коксон түлш нийлүүлэх зэрэг шат дараатай ажлуудыг хэрэгжүүлж байгаа талаар онцоллоо.
Тухайлбал, 2025 онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 айл өрхийг дулаалж, хийн...
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус VIII хуралдаан эхэллээ
НИТХ-ын ээлжит бус VIII хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд НИТХ-ын дарга А.Баяр өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцууллаа.
Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
1.Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаарх танилцуулга мэдээлэл
2.Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
3.Нийслэлийн 2026 оны төсөв батлах...
Эмч, ажилчдын илүү цагийн хөлс, урвалж оношлуурын зардалд Засгийн газрын нөөц сангаас нэг тэрбум 400 сая төгрөг гаргана
Томуу, томуу төст өвчин, амьсгалын замын халдварт өвчний тархалтыг хязгаарлаж, эрсдэл хүндрэлээссэргийлэх, урьдчилан сэргийлэх ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, эрүүл мэндийн байгууллагуудын эмч, ажилчдын уртасгасан цагаар ажиллах илүү цагийн хөлс, урвалж оношлуурын зардалд нэг тэрбум 400 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангийн хөрөнгөөс гаргахаар тогтлоо.
Томуу, томуу төст өвчнөөс урдчилан сэргийлэх, өвчний тархалт нэмэгдэхээс сэргийлэх арга хэмжээ авч, эрүүл...
Даваа гаргаас нийслэлийн бага ангийн сурагчдын хичээлийг цахимд шилжүүлнэ
Томуу, томуу төст өвчний тархалт улсын хэмжээний дэгдэлтийн түвшинд байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Амбулаториор үзүүлсэн 278 мянган иргэний 11.9 хувь буюу 33 мянга гаруй нь томуу, томуу төст өвчнөөр эмнэлэгт хандсан байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногоос 5.2 хувиар өссөн үзүүлэлт юм. Томуу, томуу төстөөр өвчлөгсдийн 82.6 хувийг 15, 39 хувийг 5 хүртэлх насныхан эзэлжээ. Тэгвэл амьсгалын замын цочмог хүнд халдварын...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-27.9
°
C
-27.9
°
-27.9
°
76%
1kmh
0%
Лха
-18
°
Пүр
-18
°
Баа
-17
°
Бям
-18
°
Ням
-15
°
- Advertisement -










































