3933 нэгж талбар чөлөөлснөөр 11 мянга гаруй айлын орон сууц барина
Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, гарааш, ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайн байршилд ногоон байгууламжийг нэмэгдүүллээ.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм. НЗДТГ-ын мэдээлснээр, өнөөдрийн байдлаар 3933 нэгж талбар чөлөөлөөд байна.
Эдгээрээс инженерийн дэд бүтцийн 1021 нэгж талбар, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтөд 2332 нэгж талбар, нийгмийн дэд бүтцийн ажлын хүрээнд 580 нэгж...
24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ
Баянгол дүүргийн 80 гаруй хувь нь хүн ам ихээр төвлөрсөн байшин хороолол бөгөөд худалдаа үйлчилгээний төвүүд олноор үйл ажиллагаа явуулдаг. Үүнтэй холбоотойгоор дүүргийн хот нийтийн аж ахуйн салбарынхан ачаалалтай ажилладаг. Иймд Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн салбарт 24 машин, техник хэрэгслээр парк шинэчлэл хийснээ хүлээн авлаа. Тодруулбал, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар,
Давхар кабинтай, задгай тэвштэй, хүнсний хог хаягдал...
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Нийслэлийн хэмжээнд ханиад, томууны дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор бага ангийн сурагчдын хичээлийг түр хугацаанд цахим хэлбэрт шилжүүлсэн. Үүнтэй холбогдуулан сурагчдын эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор сургуулийн анги танхимд ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг үе шаттай эхлүүлээд байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн анги танхим болон сурагчдын тогтмол хүрдэг гадаргууг тусгай зориулалтын уусмалаар халдваргүйжүүлэв. Агаар болон гадаргууд жигд тархах тус ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг 182 сургуулийн...
Нийслэлийн 15 дугаар сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийг ашиглалтад орууллаа
Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах 15 дугаар сургуулийн сурагчид 7 жилийн хугацаанд түрээсийн байранд хуваагдан хичээллэдэг байсан юм. Тэгвэл тус сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгыг улсын комисс хүлээн авч ашиглалтад орлоо.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус өргөтгөлийн барилга нь тэнхлэгээрээ 66.0м x 19.0м хэмжээтэй, зоорьгүй дөрвөн давхар барилга юм.
Зохион байгуулалтын хувьд 19...
Улсын гадаад валютын нөөц 6 тэрбум ам.долларт хүрэв
Монгол Улсын зээлжих зэрэглэл нэмэгдэж, гадаад санхүүжилтийн таатай орчинг бүрдүүлсэний дүнд энэ сарын 2-ны өдрийн эцсийн гүйцэтгэлээр улсын гадаад валютын нөөц 6,014.20 сая ам.доллар болж, түүхэн дээд түвшинд хүрлээ.
Улсын гадаад валютын нөөцийн хуримтлал ийнхүү нэмэгдэх нь дотоодын эдийн засаг, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг сайжруулах, төв банкны зорилт, төгрөгийн тогтвортой байдлыг хангах ач холбогдолтойг Монголбанк мэдээлэв.
Манай улсын уул, уурхайн...
Цаг агаар ихэнх нутгаар тогтуун байна
Нутгийн баруун хагаст өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгороор нуурын нөлөөгөөр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.
Дархадын хотгор, Завхан голын эхээр -20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс,...
Өвлийн саруудад төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх хандлагатай байна
Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх улирлын төлөвөөр агаарын дундаж температур ихэнх хугацаанд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх боловч нэгдүгээр сард нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас дулаан, гуравдугаар сард нутгийн зүүн өмнөд хэсгээр дунджаас хүйтэн байх төлөвтэй байна.
Харин хур тунадасны хувьд нэгдүгээр сард нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас бага, төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн ихэнх...
Өвлийн элсэлтийн шалгалт маргааш эхэлнэ
2025 оны өвлийн элсэлтийн шалгалт маргааш монгол хэл бичиг, түүх, англи хэлний шалгалтаар эхэлнэ.
Харин арванхоёрдугаар сарын 5-нд хими, газарзүй, нийгмийн шалгалтыг авна. Мөн арванхоёрдугаар сарын 6-нд биологи, математик, орос хэл 7-нд физик, монгол хэлний хичээлийн шалгалтыг авахаар төлөвлөөд байна.
БҮТ-ийн мэдээлснээр, өвлийн элсэлтийн шалгалтад одоо суралцаж буй 10,11,12 дугаар ангийн сурагчид хамрагдах боломжгүй. 2025 оны...
Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгууллаа
Бараа үйлчилгээний үнийн өсөлт, инфляцын нөхцөл байдлын талаар танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штабыг Шадар сайд Т.Доржхандаар ахлуулан байгуулж, холбогдох яам, агентлагийн удирдлагууд хамтарч ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.. Дунд хугацаанд инфляцыг бууруулах зорилт тавин ажиллаж байна. Макро тогтвортой байдлыг хангаж, өрсөлдөх чадвар болон өрхийн бодит орлогыг хамгаалахын тулд инфляцыг тогтвортой бууруулах шаардлагатай. "Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны...
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг болгох саналыг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг болгох талаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нь хуулиар олгогдсон чиг үүргээ хэрэгжүүлэхэд орон тоо цөөн, орон нутагт салбар нэгжгүйн улмаас орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрч үйлчилж чадахгүй байна. Иймээс хөгжлийн...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-25.9
°
C
-25.9
°
-25.9
°
70%
1kmh
0%
Дав
-14
°
Мяг
-11
°
Лха
-16
°
Пүр
-20
°
Баа
-15
°
- Advertisement -










































