12.1 C
Ulaanbaatar
Бямба, 4 сар 20, 2024

Нийгэм

Уртын тээвэр эхэллээ

Цагаан хад боомт дахь халдвар хамгааллын дэглэм сайжирч, тээврийн жолооч нараас сүүлийн хоёр долоо хоногт Ковидын тохиолдол илрээгүй тул уртын тээврийг эхлүүлэх шийдвэр гарсан. Үүний дагуу өнөөдрөөс тээвэрлэлт эхэллээ. Тавантолгой – Цагаанхад чиглэлд хоногт 100 машин гарах бөгөөд үүний 60 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК ачих юм. Уртын тээвэр эхлэхтэй холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас худалдан авагчдад урьдчилан...

“Улаанбаатар марафон”-ы үеэр нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орно

“Улаанбаатар марафон-2022” гүйлтийн тэмцээн энэ бямба гарагт буюу тавдугаар сарын 28-нд болно. Үүнтэй холбоотойгоор тухайн өдөр 07:00-18:00 цагийн хооронд зарим авто замын хөдөлгөөнийг хязгаарлах тул нийтийн тээврийн 39 чиглэлд өөрчлөлт орж, троллейбусны гурван чиглэлийн үйлчилгээ түр зогсоно. Тодруулбал, Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их...

18 байршилд явган хүний зам шинэчилнэ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар төсвийн бие даасан байдал хангагдаж, нийслэл болон дүүргүүд нийгэм, эдийн засгийн хувьд хөгжих боломж бүрдсэн. Үүний үр дүнд түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг эхлүүлж, гудамж, зам шинэчлэх, авто зам болон гүүрэн байгууламжийг шинээр барих, өргөсгөх зэрэг бүтээн байгуулалтын ажлууд хийж буй. 

"Автомашингүй өдөр" иргэдэд үйлчилгээ үзүүлэх байршил, амрах захуудын жагсаалтыг баталлаа

Гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 28-ныг “Автомашингүй өдөр” болгож, “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээн зохион байгуулах гэж буй. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Захирамжаар тавдугаар сарын 28-ны 06:00-18:00 цагийн хооронд зарим замын автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахаар болов. Тодруулбал,  Жанжин Д.Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж)...

Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал сэдэвт сургалт боллоо

Эрүүл мэндийн сайдын А/136 дугаар тушаалаар 2022 оныг “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах жил” болгон зарлаж, 2022-2025 онд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулах төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү зорилтот жилийн хүрээнд уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ үзүүлдэг төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын чанарын удирдлагын багийн чадварыг сайжруулах...

Орон нутгийн байгаль орчин, геологи, уул уурхай, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчид сургалтад хамрагдлаа

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP), Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Канад Улсын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төсөл, Европын Холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Бизнес ба Хүний эрх” төсөл, “Байгаль орчны засаглал” төсөл, Канад Улсын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “МЕРИТ” (Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах нь) төслийн дэмжлэгтэйгээр Мэргэжлийн хяналтын байгууллагын...

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх олон улсын хурлыг 2026 онд Монголд зохион байгуулна

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлыг хоёр жил тутам зохион байгуулдаг. Энэ хүрээнд конвенцын хэрэгжилтийн явцын тайлангууд болон бодлогын шийдвэрүүдийг батлан, конвенцид нэгдсэн улс орнуудад тодорхой чиглэлүүдээр хийх ажил, үүргийг хүлээлгэдэг юм. ТАЛУУДЫН БАГА ХУРЛУУД ӨМНӨ НЬ: СОР 1: 1997 онд Итали Улсын Ром хот,СОР 2: 1998 онд Бүгд Найрамдах Сенегал Улсын Дакар...

Их дэлгүүрийн зүүн талын замын асфальт бетон хучилтыг хийж дууслаа

Нийслэлийн Замын хөгжлийн газар энэ онд авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын ажлын хүрээнд 14 байршлын гол болон туслах гудамж замыг шинэчлэхээр болсон. Энэ хүрээнд тавдугаар сарын 20-22-ны өдрүүдэд Баруун Сэлбийн гудамж буюу Их дэлгүүрийн зүүн урд талын уулзвараас хойшоо Тэди төвийн зүүн хойд уулзвар хүртэл 600 метр авто замд асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэж дууслаа.

Тусгай хэрэгцээт иргэдийг тээвэрлэхэд зориулсан шаттай шинэ автобуснууд үйлчилгээнд явна

Өнгөрсөн 2021 оны улсын төсөвт 60 орчим автобус шинээр оруулж ирэх хөрөнгийг тусгасан. Гэсэн хэдий ч “Ковид-19” цар тахлын үеийн болон дараах эдийн засгийн нөхцөл байдал, тээвэр логистикийн гацалтаас шалтгаалан автобуснуудыг оруулж ирэх ажил удаашраад байсан юм. Тэгвэл тус 60 автобусыг Улаанбаатар хот руу авчрах ажил эхэлжээ. Өнөөдрийн байдлаар эхний ээлжийн 32 автобусыг нийслэлд авчраад байна. Бүх автобусыг авчирсны дараа Ажлын хэсэг...

Троллуудтай хамт циркийн гайхамшигт ертөнцөөр аялахад бэлэн үү

Цар тахлын улмаас хоёр жил гаруй тоглох эрхээ хасуулж, гэртээ хоригдсон хүүхэд багачуудаа хаана хэрхэн баярлуулж, ямар үзвэр үйлчилгээ үзүүлэх вэ гэдгээ мэдэхгүй яваа олон эцэг эхчүүд бий. Тэгвэл ээж, аавууд болон энхрий бяцхан үрсдээ дуулгах сайхан мэдээ байна. Монголын хошин урлагт цэл залуухан атлаа бүтээлч, хөдөлмөрч байдлаараа хэдийнэ танигдсан “Мөрөөдлийн театр”, “Эмоци” продакшны залуус “Даймонд” циркийн уран бүтээлчидтэй...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
12.1 ° C
12.1 °
12.1 °
30%
2kmh
40%
Ням
2 °
Дав
1 °
Мяг
9 °
Лха
4 °
Пүр
4 °
- Advertisement -

Шинэ мэдээ