2.1 C
Ulaanbaatar
Лхагва, 4 сар 24, 2024

Нийгэм

Цөлжилт нэн хүндэрсэн аймгуудад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан ажиллаж байна

#Монгол орны нийт нутгийн 76.9 хувь нь их бага хэмжээгээр цөлжилтөд өртсөн. Үүнээс 8 аймгийн нутаг дэвсгэр цөлжилт, газрын доройтолд ихээр өртөж, нөхцөл байдал хүндэрсэн байгаа. Цөлжилтийг бууруулах, шаардлагатай арга хэмжээ авах ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан Говьсүмбэр аймагт ажиллаж байна. 2020 онд хийсэн Монгол орны цөлжилтийн үнэлгээгээр тус аймгийн нийт нутаг дэвсгэрийн 95 орчим хувь нь...

“Замын-Үүд” чөлөөт бүсийг нээж, байнгын ажиллагаатай болголоо

2004 онд “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүс байгуулах шийдвэрийг УИХ-аас гаргаснаас хойш 17 жилийн дараа өнөөдөр чөлөөт бүсийн үүд хаалгыг нээж, байнгын ажиллагаатай болголоо.“Замын-Үүд” чөлөөт бүс бол Монгол Улсын хөгжлийг шинэ шатанд гаргах, эдийн засгийн өсөлтийг тэтгэх нэгэн чухал эх ундарга, гадаад, дотоод худалдааны эргэлтийг сайжруулах гол үүд хаалга юм. Ялангуяа цар тахлын үед Засгийн газраас эдийн засгаа дэмжих томоохон төсөл хөтөлбөрүүдийг...

Агаараас эрэн хайх аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагааг есдүгээр сард эхлүүлнэ

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Францын төрийн сангийн зээлийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газартай хамтран агаараас аврах ажиллагааны анги нэгж байгуулах төслийг хэрэгжүүлж буй. Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр тус төслийн хүрээнд хэрэгжүүлж буй Агаараас эрэн хайх аврах 111 дүгээр анги байгуулах бэлтгэл ажлын...

Монгол Улсын Шадар сайд өнөөдөр Монголын Улаан Загалмайн нийгэмлэгт ажиллалаа

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, гамшгийн үеийн хариу арга хэмжээ авах хөтөлбөрийн хүрээнд Монголын Улаан Загалмайн нийгэмлэгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа мэдээлэл өглөө.Монголын Улаан Загалмайн нийгэмлэг цар тахлын нөхцөл байдалд эрүүл мэндийн салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэх, нийгэм-эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах болон Үндэсний нийгэмлэгийн хариу арга хэмжээ авах чадамжийг дээшлүүлж сайн дурын идэвхтэний оролцоог нэмэгдүүлэх гэсэн 3...

“Ирээдүйгээ хамгаалъя” аянд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олон нэгдлээ

Цагдаагийн Ерөнхий газар, Тээврийн цагдаагийн албанаас орон нутгийн замд гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор “Орон нутгийн замын хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээг “Ирээдүйгээ хамгаалъя” уриатайгаар 2021.6.25-10.15-ны өдөр хүртэл зохион байгуулж байна. Уг нэгдсэн арга хэмжээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олон нэгдлээ.

ЭТТ бондын II дахь транчийн захиалга наймдугаар сарын 16-нд эхэлнэ

“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрөгч 4 дүгээр сард томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх, эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор Монголдоо анх удаа нийт 2 их наяд хүртэлх төгрөгийн дүн бүхий төгрөг, валют хосолсон ЭТТ Бондыг гаргахаар зарласан. ЭТТ бондыг 3 үе шаттайгаар олон нийтэд санал болгохоор төлөвлөсөн бөгөөд эхний үе шатыг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын...

Шадар сайд УОК-ын Шуурхай штабт ажиллалаа

Засгийн газраас томилсон Зам-Үүдийн бүрэн эрхт төлөөлөгч ХХЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дэд дарга, хошууч генерал Ш.Лхачинжав болон ЗТХЯ, ГХЯ, УБТЗ, Замын-Үүд сумын удирдлагуудтай цахимаар холбогдож, ачаа тээврийн талаар авч хэрэгжүүлж байгаа ажлын үр дүнгийн талаар мэдээлэл сонсон, үнийн хөөрөгдлийг бууруулах, ачаа барааг шуурхай татах бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Мөн ЗТХЯ, ГХЯ-ны дэд сайд,...

Биобэлдмэлийн үйлдвэрийг сэргээж халдвараас сэргийлэх, дархлаа дэмжих бэлдмэл (иммунглобулин) үйлдвэрлэж эхэллээ

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, 2010 оноос үйл ажиллагааг нь зогсоож, улмаар 2016 онд татан буулгасан байсан “Биобэлдмэлийн үйлдвэр”-т өнгөрсөн 6 сард очиж ажиллахдаа үйл ажиллагааг нь сэргээх шийдвэрийг гаргасан юм. Тэрээр “Вакцины хяналтын үндэсний лаборатори, биобэлдмэлийн үйлдвэрлэлээ сэргээхгүйгээр аливаа халдварт өвчинтэй тэмцэх нь өрөөсгөл” юм гэж онцлон тэмдэглээд анагаах ухааны эмчилгээний биобэлдмэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тус үйлдвэрийн үйл ажиллагааг...

Тавантолгойн уурхайг дотоодын цэргийн хамгаалалтад авлаа

Тавантолгойн нүүрсний уурхайг дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад албан ёсоор шилжүүлэх нээлтийн арга хэмжээ 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Цанхи хотхонд боллоо. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 201 тоот тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тавантолгой нүүрсний уурхайг улсын онц чухал обьектын жагсаалтад оруулан, дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад авах шийдвэр гарсан. Энэ дагуу Дотоодын...

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан орхон аймагт ажиллалаа

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Уртнасан албан томилолтоор Орхон аймагт ажиллах хүрээнд аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга С.Жаргалсайхан нартай тухайн орон нутагт тулгамдаж буй байгаль орчны асуудлыг хэлэлцэж, бүтээн байгуулалт нь зогссон байгаль орчин, аялал жуулчлалын салбарын албан хаагчдын орон сууцны барилгын ажлын явцтай танилцав.Орон сууцны байр түрээслэн үйл ажиллагаагаа явуулж байгаа орон нутгийн байгаль орчин,...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
broken clouds
2.1 ° C
2.1 °
2.1 °
87%
3kmh
75%
Пүр
5 °
Баа
3 °
Бям
4 °
Ням
5 °
Дав
8 °
- Advertisement -

Шинэ мэдээ