12.1 C
Ulaanbaatar
Бямба, 4 сар 20, 2024

Нийгэм

PCR шинжилгээний цэгүүдэд түргэвчилсэн шинжилгээ авч эхэллээ

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Өчигдөр буюу зургадугаар сарын 3-нд иргэдээс нийт 389 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 17 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.37 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 26 иргэн хандсанаас 12 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 14 иргэнтэй...

Шинээр 1189 тохиолдол бүртгэгдэж, 13 хүн нас баржээ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 10 мянга гаруй хүнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 1189 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Эдгээрийн 989 нь нийслэлд, хөдөө орон нутагт 189 тохиолдол бүртгэгдсэн бол эмнэлгээс шалтгаалах нэг тохиолдол, Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний шинжилгээний хариу эерэг гарчээ. Өнөөдрийн байдлаар, манай улсад “Ковид-19” халдварын нийт тохиолдол 62 585 боллоо. Мөн...

Монгол Улсад хими, биологи, цацраг, цөмийн эрсдлийг бууруулах хэрэгцээ шаардлагыг үнэлэх сургалт эхэллээ

Манай улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцуудын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хороо, Европын Холбооны Хими биологи цацраг цөмийн эрсдлийг бууруулах санаачлагатай хамтран энэ чиглэлээр “Биоаюулгүй байдал, биохамгааллын менежментийг бэхжүүлэх хэрэгцээ шаардлагыг тодорхойлон гаргах, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх” зорилготой оролцогч талуудын сургалт семинарыг зохион байгуулж байна. Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хороо 2014 оноос хойш...

Д.Сумъяабазар: Нийслэлийн төрийн албан хаагчдын цалин, урамшууллыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлийн харьяа газрын албан хаагчидтай уулзаж, санал солилцож байгаа билээ. Үүний хүрээнд нийслэлийн Геодези, усны барилга, байгууламжийн газар, Хот тохижилтын газар зэрэг Захирагчийн ажлын албаны чиг үүрэг бүхий албан хаагчдын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын эхэнд Хотын дарга Д.Сумъяабазар цар тахлын үед Улаанбаатар хотын ариутгал, халдваргүйтгэл болон хот, нийтийн аж ахуйн ажлыг шуурхай...

Өнөөдөр вакцин хийх цэгүүд

Улаанбаатар хотод өнөөдөр явуулын 4, суурин 41 цэгт 95 багийн 520 эмч, ажилтан ажиллаж, 10260 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг бүрээр танилцуулж байна.

Хөвсгөл нуур чиглэлийн 37.9 км хатуу хучилттай авто замын зураг төсөл бэлэн боллоо

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж эхлээд байгаа. төслийн хүрээнд Хөвсгөл нуур орчмын байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд бүтцийн бүтээн байгуулалтын олон ажлыг төлөвлөсөн. Үүний нэг нь Хөвсгөл нуур орчмын аялал жуулчлалын гол зам болох Хатгал-Жанхай-ТойлогтХатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн 37.9 км хатуу хучилттай авто замХатгал орчимд байгуулах 8 авто зогсоолын...

Файзер вакцинд хамрагдах иргэд дархлаажуулалтын цэгээс зөвшөөрлийн хуудас авна

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд 24 цагийн турш мэдээ, мэдээлэл тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Зургадугаар сарын 2-нд иргэдээс нийт 361 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 20 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.32 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 26 иргэн хандсанаас 12 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 14 иргэнтэй оператор ажилтан...

Монгол Улс 10 улстай агаарын хилээ нээгээд байна

Монгол Улс агаарын хилээ зургадугаар сарын 1-нд нээсэн бөгөөд одоогоор 10 улстай харилцан зорчих боломжтойг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг мэдээлэв. Тодруулбал, Турк, АНУ, Арабын Нэгдсэн Эмират Улс, Грек, Тайланд, Индонези, Бразил, Египет, БНЭУ, Киргиз улстай харилцан хилээ нээлттэй болгоод байгаа аж. Харин ОХУ, БНХАУ, БНСУ, Япон зэрэг манай улстай хамгийн их харилцан зорчдог улсуудтай агаарын...

Авто замын нүхэн эвдрэлийг шөнийн цагаар засаж байна

Нийслэлийн хэмжээнд 1000 гаруй км хатуу хучилттай зам бий. Ан цав, заадас засварын ажлыг тухай бүрд нь хийхгүй бол заадас нь томорсоор нүх болдог. Улмаар ус, чийг орж, замын суурь бат бэх чанараа алдаж, эвдэрдэг байна. Улаанбаатар хотын олонх замын насжилт хэтэрсэн хэдий ч Нийслэлийн Авто замын хөгжлийн газар болон Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ төсөв, санхүүдээ тулгуурлан, зам засварын ажлыг...

Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар залуучуудын хөгжлийг дэмжих зөвлөлтэй боллоо

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам салбар дахь залуусын хөгжил, нийгмийн идэвх, оролцоог дэмжих, залуучуудад хамтдаа өсч, хөгжих боломж олгох, шийдвэр гаргах түвшинд залуусын дуу хоолойг хүргэх зорилго бүхий Залуучуудын хөгжлийн зөвлөлийг байгуулж өнөөдөр анхны хурлаа хийлээ. Хурлын үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, ЗХҮЗ-ийн нарийн бичгийн дарга Г.Батдорж Зөвлөлийн албан ёсны батламжийг гардуулсан...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
12.1 ° C
12.1 °
12.1 °
30%
2kmh
40%
Ням
2 °
Дав
1 °
Мяг
9 °
Лха
4 °
Пүр
4 °
- Advertisement -

Шинэ мэдээ