13.1 C
Ulaanbaatar
Бямба, 4 сар 20, 2024

Нийгэм

Хулгайн замаар зорчихгүй байхыг анхааруулж байна

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн ч нийслэл хотоос гарах хөдөлгөөн хязгаарласан хэвээр байгаа энэ үед иргэд хулгайн замаар автомашинтай зорчих, хүн тээвэрлэх зөрчил гарсаар байна. Зөвшөөрөгдөөгүй автозамаар хүн тээвэр хийсэн 14 жолооч, 21 зорчигч, нийт 35 иргэнд Цагдаагийн байгууллагаас хуулийн дагуу арга хэмжээ авч ажилласан байна. Тухайлбал, сүүлийн үед фейсбүүк группт зар байршуулан нэг зорчигчийн замын зардалд 250.000-300.000, ачаа, тээшийг овор хэмжээнээс харгалзан 50.000-100.000...

Тусгай үүргийн нислэгт хамрагдах иргэдийн анхааралд

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сарын 22,31-нд БНСУ руу хоёр удаагийн нислэг үйлдэж, иргэдээ татан авна. Тус нислэгт 2020 оны 11 дүгээр сард нислэг нь цуцлагдсан болон эрүүл мэндийн шалтгаантай иргэд хамрагдах юм. Харин Улаанбаатараас Сөүлийн чиглэлд эсвэл Сөүлээр дамжин гуравдахь орон руу зорчих, тухайн улсын хүчинтэй визтэй иргэд miat.com вебсайт дахь нислэгийн хүлээх хуудсанд бүртгүүлэх бөгөөд тухайн зорчигчийн нэр нислэгт багтсан тохиолдолд “Миат” ТӨХК-аас...

Товчоодоор хот руу 862 тээврийн хэрэгслээр 2278 зорчигч нэвтэрсэн байна

Өчигдрийн /2020.01.21/ 09:00 цагаас өнөөдрийн 06:00 цагийн хооронд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 862 тээврийн хэрэгслээр 2278 зорчигч хот руу нэвтэрч, 1433 тээврийн хэрэгслээр 2796 зорчигч хотоос гарсан байна. Нийт 957 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийжээ. Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал...

Улаанбаатарын агаарын чанарыг сайжруулах хүрээнд шалгалт хийгдэж байна

Нийслэл Улаанбаатар хотын Агаарын чанарыг сайжруулах хүрээнд таван төрлийн хяналт шалгалт тогтмол хийгдэж байна. Түүний нэг нь "Таван Толгой Түлш" ХXК-ийн сайжруулсан шахмал түлш юм. Шалгалтаар үйлдвэрлэлийн өдөр тутмын үйл ажиллагаанд байнгын хяналт шалгалтыг хийж гүйцэтгэн сар бүр сайжруулсан шахмал түлшнээс дээж авч итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлж байгаа юм. Хяналт шалгалтын чиглэл: Үйлдвэрлэлийн технологийн процесс, хөдөлмөрийн аюулгүй байдал, хүрээлэн буй орчны эрүүл ахуйн байдал Бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нөөц, түгээлт,...

Нийслэлд найман хүн коронавирусээр халдварлажээ

ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 21-нд хийсэн PCR шинжилгээгээр 8 хүнд коронавирусний халдвар илэрчээ. ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лабораторид нийтдээ 15 546 хүнд шинжилгээ хийсэн байна. Эдгээр тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд “COVID-19” халдварын батлагдсан тохиолдол нийт 1592 болжээ. Үүнээс 1097 хүн эдгэрээд байна.

Өргөө амаржих газрын тусламж үйлчилгээг дараах байгууллагуудад үзүүлнэ

2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Өргөө амаржих газарт коронавируст (COVID-19)-ын тохиолдол гарч, хэсэгчилсэн хөл хориог тогтоогоод байна. Энэ хүрээнд дараах зохицуулалтыг хийн ажиллаж байгаа юм. Тиймээс эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээнд нэн яаралтай хамрагдах шаардлагатай иргэд: Хан-Уул дүүргийн эх барихын тусламж үйлчилгээг – Өргөө амаржих газарт, Чингэлтэй дүүргийн эх барихын тусламж үйлчилгээг – Амгалан амаржих газарт, Баянгол дүүргийн барихын тусламж үйлчилгээг –...

Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбоо НОК-д хандив өглөө

Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооноос Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабт 20 сая төгрөгтэй тэнцэх арьс ширэн эдлэл болон 10 сая төгрөг хандивлалаа. Тус хандивыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбат нарт хүлээлгэн өгөв. Нийслэл хот өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн энэ үед коронавирусийн цар тахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд тэргүүн эгнээнд ажиллаж, хүлээсэн үүргээ нэр төртэй...

Коронавируст халдварын 16 тохиолдол илэрчээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 19-ний өдөр хийсэн PCR шинжилгээгээр 16 хүнд коронавирусний халдвар илэрчээ. ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лабораторид нийтдээ 12 940 хүнд шинжилгээ хийсэн байна. Эдгээр тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгджээ. Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Шинээр илэрсэн 15 тохиолдол нь ажиглан тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан гэр бүлийн, орцны хавьтал...

Иргэд сайн дураараа нэгдэн УОК-ын эсрэг жагслаа

Нэгдүгээр төрөх эмнэлэгт буюу Өргөө амаржих газарт амаржсан эхээс коронавирус илэрсэн тул ХӨСҮТ рүү шилжүүлсэн. Ингэхдээ өвлийн тэсгэм хүйтэнд гэрийн шаахай, халадтай нь гадаа гаргаж машинд суулгаж буй дүрс цахим орчинд тархаж, олон нийтийг бухимдуулаад байгаа юм. Энэ явдалтай холбоотойгоор иргэд сайн дураараа Төв талбайд нэгдэн УОК-ыг хариуцлага хүлээж, огцрохыг шаардлаа. ...

173.133 байгууллага QR үүсгэж 1.916.063 иргэний бүртгэлийг хийжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн захирамжийн дагуу нэгдүгээр сарын 19-ний өдрөөс нийслэлийн зүгээс худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдөж, иргэний зорчих хөдөлгөөнийг бүртгэх QR платформын хэрэглээний хэрэгжилт ямар байгаа зэрэгт хяналт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 173133 байгууллага иргэний QR үүсгэж 1.916.063 иргэний 2.444.776 удаагийн бүртгэл хийгдсэн байна. Шалгалтын явцад худалдаа, үйлчилгээний газрууд QR код байршуулаагүй, үйлчлүүлэгчдийг QR...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
13.1 ° C
13.1 °
13.1 °
30%
3kmh
40%
Ням
2 °
Дав
1 °
Мяг
9 °
Лха
4 °
Пүр
4 °
- Advertisement -

Шинэ мэдээ