13.1 C
Ulaanbaatar
Баасан, 4 сар 19, 2024

Нийгэм

Нийслэлийн хэрэгцээнд 21 мянган тонн мах нөөцөлнө

Нийслэлийнхний хэрэгцээнд энэ жил 21 мянган тонн мах бэлтгэж нөөцөлнө. Энэ талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр өнөөдөр мэдээллээ. Тэрээр, өнгөрсөн оны өвөл Улаанбаатар хотын хэмжээнд 12 мянган тонн мах бэлдэж, 3-7 дугаар сар хүртэл нөөцийн махыг худалдаанд гаргасан. Энэ жил 10-аад мянган тонноор илүү хэмжээгээр бэлтгэнэ. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хотод дээрх тонны мах бэлтгэх...

“Номын баяр-2020” төв талбайд эхэллээ

"Номын баяр-2020" УИХ-ын даргын ивээл дор “Хэл, соёл оюун санааны тусгаар тогтнол” уриан дор Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр эхэллээ. “Номын соёлт ертөнц” ТББ-ын санаачилгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Номын баярын өдөр тэмдэглэх” тухай 2012 оны 158 дугаар зарлигийн дагуу уламжлал болон зохиож байгаа номын баярыгэнэ жил Монгол орон даяар 18 хоногийн турш өргөн дэлгэр тэмдэглэх гэж буйгаараа онцлогтой. Ерөнхий зохион байгуулагчаар Соёлын яам, ЗГХА, Соёл урлагийн газар, нийслэл,...

Тусгай үүргийн онгоц Истанбулыг зорилоо

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Туркийн Истанбул хотоос иргэдээ татаж авах тусгай үүргийн онгоц өнөөдөр 07:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрлөө. Тус онгоцоор 250 гаруй иргэн эх орондоо ирэх бөгөөд маргааш буюу 09 дүгээр сарын 19-ний 01:00 цагт Улаанбаатар хотод газардах хуваарьтай байна. Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Орентал”, “Алтай”, “Боржигон”, “Мөнххустай”, “Налгар” зочид буудал, амралтын газруудад тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Хилийн цэргийн өдөр тохиож байна

Монгол Улсад орчин үеийн хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 87 жилийн ой өнөөдөр тохиож байна. Манай улс 1930-аад оны эхээр харийн түрэмгийлэгчдээс эх орон, газар шороогоо хамгаалах, хууль бус дүрвэгчидтэй тэмцэх зорилгоор хил орчимд цэргийн албан хаагчдыг байршуулж эхэлжээ. 1933 оноос дээрх цэргүүдийг Хилийн цэрэг хэмээн нэрлэх болсон байна. Манай улсын хилийн нийт урт нь 8257 км юм. Улсын хилийн манаанд өдөр бүр 5 мянган...

Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж байгаа зарим ажлуудын талаар өнөөдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн Үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Ш.Мөнхжаргал, “Тавантолгой түлш” компанийн хэвлэлийн төлөөлөгч Ш.Батсуурь нар мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын...

Завьт эргүүлийнхэн гурван сар ажиллахдаа 241 хүний амь аварчээ

НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг 10 дахь жилдээ Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэлх Туул голд 2020 оны 06 дугаар сарын 10-аас 09 дүгээр сарын 15-ныг хүртэл зохион байгууллаа. Үүрэг гүйцэтгэх гурван сарын хугацаанд давхардсан тоогоор 2113 алба хаагч, 400 гаруй автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 241 хүний амь насыг авран хамгаалан, голын усанд...

НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016-2020 оны бүрэн эрхийн хугацааны хаалтын хүндэтгэлийн чуулган өнөөдөр боллоо. Өнгөрсөн дөрвөн жил НИТХ-ын ээлжит болон ээлжит бус 55 удаагийн хуралдааныг зохион байгуулж, 109 тогтоол баталжээ. Мөн хугацаанд Тэргүүлэгчдийн хуралдааныг 129 удаа зохион байгуулж, 784 тогтоол баталсан байна. Аливаа хуралдаан бүр 80 дээш хувийн ирцтэй зохион байгуулагдаж байсан нь энэ удаагийн НИТХ-ын төлөөлөгчдийн хариуцлага, ухамсар, ёс зүйн төвшин ямар байсныг...

Зургаан аймагт зудын эрсдэлийн үнэлгээ хийлгэх хүсэлт тавьжээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатарт өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотойгоор 6 аймагт зудын эрсдэлийн үнэлгээ хийлгэх хүсэлт тавилаа. Тодруулбал, бэлчээрийн даац хэтэрсэн, зуншлага тааруу, өвөлжилт хүндэрч болзошгүй Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймагт зудын эрсдэлийн үнэлгээ хийх ажлын хэсгийг томилж, гамшиг зудын эрсдэл тогтоох ажлыг шуурхай зохион байгуулж өгөхийг З.Мэндсайхан сайд албан бичигтээ дурджээ. Цаг...

Инновацын газар "МАРС-Ви" төслийн багийг дэмжиж, хамтран ажиллахаар боллоо

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил, Монголын сансрын судалгаа, хөгжүүлэлтийн төв ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Амгаланбаяр нар “Улаанбаатар инновацын төв”-ийн инкубатор компаниуд, дундын оффисын гишүүд, гарааны бизнес эрхлэх хүсэлтэй иргэд, олон нийтэд бизнесийн үйл ажиллагааны явуулахад шаардлагатай мэдлэг, ур чадвар олгох мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхийг бодлогоор дэмжиж хамтран ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд Монголын сансрын судалгаа, хөгжүүлэлтийн төвийн...

Хонконг-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр 226 иргэн ирнэ

Улсын Онцгой комиссын шийдвэрээр есдүгээр сард гадаад улс орнуудаас иргэдээ татан авахаар 13 удаагийн тусгай нислэг төлөвлөгдсөн. Өнгөрсөн хугацаанд зургаан удаагийн нислэг үйлдээд байна. Тэгвэл өнөөдөр 06:25 цагт Хонконг руу тусгай онгоц хөөрлөө. Хонконг-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай онгоц 16:45 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Тус онгоцоор 226 иргэн эх орондоо ирэх бөгөөд 25 нь эрүүл мэндийн шалтгаантай, бага насны хүүхэдтэй гэр бүлийн...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
few clouds
13.1 ° C
13.1 °
13.1 °
6%
5kmh
20%
Бям
13 °
Ням
5 °
Дав
2 °
Мяг
6 °
Лха
6 °
- Advertisement -

Шинэ мэдээ