-26.9 C
Ulaanbaatar
Лхагва, 12 сар 10, 2025

Фото мэдээ

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү ойд зориулсан Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр Төрийн ордны "Их Хуралдай" танхимд 11 цаг 00 минутад эхлэв. Хүндэтгэлийн хуралдаан эхлэхийн өмнө Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж “Их Хуралдай” танхимын голд тусгайлан зассан индэрт заллаа.  

УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганыг нээлээ

УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганыг өнөөдөр нээлээ. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хэлсэн үгийнхээ эхэнд Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсэн байгуулагдсаны 35 жилийн ойн болон Олон улсын ардчиллын өдрийн мэндийг дэвшүүлээд, энэ удаагийн намрын ээлжит чуулган хэд хэдэн онцлогтой эхэлж байгааг онцлов. Тухайлбал, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэлсэн. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын уялдаа холбоо, нэгдмэл байдлыг хангах, гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх хүрээнд Байнгын хорооны эрхлэх...

У.Хүрэлсүх: “Чингис хаан” хаад язгууртны музей монгол үндэстнийг оюун санаа, зүрх сэтгэл, итгэл үнэмшлийн хувьд нэгтгэн зангидна

“Чингис хаан” хаад язгууртны музейг нээх ёслол 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр боллоо. Музейд: Монголын эртний төрт улс (Хүннү, Сяньби, Жужан);Эртний нүүдэлчдийн төрт улс (Түрэг, Уйгур, Хятан);Их Монгол Улс;Монголын Их эзэнт улс;Чингис хааны угсааны хаад, язгууртны (XIV-XX зууны эхэн үе);Дэлхий дахин ба Монголчуудын танхим (Монгол бахархлын танхим);Их хааны хүндэтгэлийн өргөө гэсэн байнгын үзмэрийг байршуулсан...

“Бүргэдийн баяр”-ын шилдгүүд тодорлоо

Казах үндэстний ёс заншил, өв уламлжлалыг сурталчлан таниулах зорилготой “Бүргэдийн баяр” уламжлалт арга хэмжээ 13 дахь жилдээ “Чингис хааны хүрээ” цогцолборт энэ амралтын өдрүүдэд болж өнгөрөв. “Бүргэдийн баяр” наадмын зоос шүүрэх тэмцээнд Төв аймгаас оролцсон бүргэдчин Э.Батбилэг, тулам булаалдах тэмцээнд Баян-Өлгий аймгийн Сагсай сумаас оролцсон бүргэдчин С.Женисбек нар түрүүлсэн бол бүргэдээ гаршуулж, сургасан тэргүүн байрт Баян-Өлгий аймгийн Сагсай сумаас...

Монгол Улсын кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг олон нийтэд танилцуулна

Монгол Улс өнөөдөр “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги”-аа зарлаж, олон нийтээр хэлэлцүүлж байна. Үндэсний стратегийг боловсруулахад Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хиймэл оюуны бэлэн байдлыг үнэлж, төр болон хувийн хэвшил, ШУА-ийн эрдэмтэд, их, дээд сургуулийн багш болон гадаадад энэ чиглэлээр ажиллаж буй залуучуудын саналыг нэгтгэж, олон нийтэд танилцуулж байгаа юм. Энэхүү стратеги нь...

“Цагаан алт” хөдөлгөөн мал аж ахуйн хөнгөн аж үйлдвэрлэлийн салбарт сүүлийн 30 гаруй жилд байгаагүй дэмжлэг үзүүлнэ

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөн-Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд эхэллээ. Уулзалт нь Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлж, төр, хувийн хэвшлийн хүлээх үүрэг, хариуцлага, ажлын уялдаа, холбоог сайжруулах зорилготой юм. Уулзалтаар үндэсний хөдөлгөөний санхүүжилт, хөнгөлөлттэй зээл, ноос, ноолуур, арьс, ширний салбарын хөгжил, ирээдүйн чиг хандлага, тулгамдаж буй асуудал зэргийн талаар хэлэлцэнэ.

Тариаланч, ногоочид үзэсгэлэнгийн хугацааг уртасгаж, импортын ногоог хязгаарлахыг хүслээ

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025” үзэсгэлэн худалдаанд оролцогчид үзэсгэлэнгийн хугацааг уртасгах, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн машины зогсоолын төлбөрөөс чөлөөлөх, импортын ногоог хязгаарлан, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихийг хүсэж байна. Тэд энэхүү хүсэлтээ Ерөнхий сайд Г.Занданшатар 20 дахь удаагийн үзэсгэлэнд очиж тариаланч, ногоочидтой уулзах үеэр тавьжээ. Үзэсгэлэн худалдааг зохион байгуулагчдын хэлж буйгаар тариаланч, ногоочдын орлого нэг өдөрт 89 сая, хөнгөн хүнсний үйлдвэрлэгчдийнх 130 сая гаруй төгрөгт хүрч, борлуулалт сайн байгаа аж. 

Г. Занданшатар: Ёс зүйтэй төрийн албан хаагч бол авлигагүй нийгмийн үндэс мөн

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар (2023.03.16) энэ оны нэгдүгээр улирлын Төрийн албаны ерөнхий шалгалтын нээлтэд оролцож, шалгалтын явцтай танилцлаа. Төрийн албаны тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр, ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар зохицуулсан бөгөөд нэгдүгээр улирлын шалгалт энэ сарын 15-наас 17-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хот болон 21 аймагт нэгэн зэрэг үргэлжлэх юм. Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт болсон ерөнхий шалгалтын нээлтэд...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг “Хүүхэд-Хайр-Ирээдүй” сэдвийн хүрээнд орон даяар тэмдэглэж байна. Хүндэтгэлийн чуулга уулзалт Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 жилийн ойн баярын мэндийг Засгийн газар, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн нэрийн өмнөөс дэвшүүллээ. Өнгөрсөн хугацаанд Монгол Улстай бүх талаар хамт байсан НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ДЭМБ, Японы...

Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан НҮБ-ын наймдахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сангийн тэргүүн  Бан Ги Мүн-д төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ. Тогтвортой хөгжлийн зорилгууд, уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Парисын хэлэлцээрийг манлайлан батлуулж, даян дэлхийн энх тайван,...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-26.9 ° C
-26.9 °
-26.9 °
76%
2kmh
40%
Пүр
-18 °
Баа
-17 °
Бям
-18 °
Ням
-13 °
Дав
-12 °
- Advertisement -

Шинэ мэдээ