9.1 C
Ulaanbaatar
Ням, 9 сар 24, 2023

Онцлох

Featured posts

Ерөнхий сайд “Оюутны эрхийн өдөр”- өөр ШУТИС-ийн оюутнуудтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг оюутан, залуучуудад танилцуулах анхны уулзалтаа ШУТИС-иас эхлүүллээ. Өнөөдөр “Олон улсын оюутны эрхийн өдөр” бөгөөд инженер, технологийн салбарын оюутнуудын уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон ШУТИС-ийн эрдэмтэн, судлаач, багш нар оролцов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөдөлмөрийн зах зээлийн хамгийн эрэлттэй, улс орны хөгжилд нэн...

Попуудын хийрхэл улсын эдийн засгийг түймэрдэх нь

Эдийн засгийн байнгын хорооноос томилогдсон ажлын хэсгийн гаргасан дүгнэлт яг одоо нийгмийн хүрээний хамгийн анхаарал татсан сэдэв болоод байна. Тодруулбал, МАН-ын гишүүн Т.Аюурсайхан, Ц.Даваасүрэн, Б.Ундармаа, М.Оюунчимэг нарын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг Монголбанкны өнгөрсөн дөрвөн жилийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгснөө өнгөрөгч долоо хоногт байнгын хорооны хуралдаанаар танилцуулсан юм. Гэвч энэхүү байнгын хорооны гаргасан дүгнэлттэй өөрийн болон өрөөлийн намын аль ч туршлагатай улстөрчид, цаашлаад эдийн засагчид...

14 цэцэрлэг, 7 сургуулийг шинээр ашиглалтад оруулжээ

Он гарснаас хойш нийслэлд 14 цэцэрлэг, 7 сургууль, 2 бага сургуулийг ашиглалтад оруулаад байна. Мөн цэцэрлэг, сургуулийн зориулалтаар 122 обьектыг түрээсэлж, хүртээмжийг нэмжээ. Төр, хувийн хэвшлийн сургуулийн хэмжээнд сурагчийн 288 автобус үйлчилгээнд явахаас 50 нь улсын сургуулийнх юм. Сурагчийн үдийн хоол үйлдвэрлэлийн тухайд 60 сургууль өөрийн гал тогоотой. Харин 90 сургууль сурагчдадаа түрээсээр дээрх үйлчилгээг хүргэнэ.Түүнчлэн, замын ачаалал ихтэй хэсгүүдэд 58 сургуулийн хичээл эхлэх, дуусах цагийн зохицуулалт хийхээр төлөвлөөд байгаа аж. “Энэ...

Сангийн сайдын улстөржилт жирийн албан хаагчдыг онилж эхлэв үү

Сангийн сайд улстөржиж байна. Яагаад ингэж хэлэх болов гэж үү. Ч.Хүрэлбаатар сайд хэвлэлийн хурал хийж, сэтгүүлчдийг цуглуулан НӨАТ-ын буцаан олголтыг баяраас өмнө иргэддээ олгох буянтай ажлыг хийсэн Татварын ерөнхий газрын даргыг ажлаас нь чөлөөлнө гэж сүржигнэсэн. Тэгвэл энэ ажил нь иргэдэд ихээхэн нэмэр тустай болсныг сошиал орчинд төдийгүй сайтууд онцлон мэдээлсэн нь түүнийг хүчгүйдүүлсэн бололтой. Тэгээд ч иргэддээ үйлчилсэн төрийн албан хаагчийг яасан гэж...

Эх, нярай, хүүхдийн эндэгдлийг бууруулах төслийн хэрэгжилтийг танилцуулах уулзалт болов

ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ САЙЖРУУЛСНААР ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТОД ХҮРЭХ, ЭХ, НЯРАЙ, ХҮҮХДИЙН ЭНДЭГДЛИЙГ БУУРУУЛАХ ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТ БОЛОВ “Эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулснаар Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх, Эх, нярай, хүүхдийн эндэгдлийг бууруулах” төслийн танилцуулах уулзалт боллоо.  Уг уулзалтанд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ДЭМБ-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица, Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан, Булган...

Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажлыг ирэх сараас үргэлжлүүлнэ

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 208.5 км төмөр замын барилгын ажлыг 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс үргэлжлүүлж 2021 онд ашиглалтад оруулах шийдвэрийг өнөөдөр Засгийн газраас гаргалаа. Мөн Засгийн газрын шийдвэрийн дагуу төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг "Тавантолгой төмөр зам” ХХК-д олгож, суурь бүтэц, барих, ашиглахад шаардагдах хөрөнгийг тухай бүр техник, эдийн засгийн үндэслэлд заасан дүнгээр нүүрс урьдчилан борлуулах болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлнэ. "Тавантолгой төмөр...

Н.Номтойбаяр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Н.Номтойбаярын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай УЕП-ын хүсэлтийг хаалттай горимоор хэлэлцэж, улмаар түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Нууцаар цаасаар санал хураалт явуулахад 30 гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал өгсөн бол 28 нь авч үлдэх санал гаргажээ. Н.Номтойбаяр гишүүн “УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө” гэж мэдэгдсэн. Тэрээр дөнгөж сая чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын даргад өгсөн байна.

"Ээж хадны домог" киноны дууг дуучин Т.Дэлгэрмөрөн дуулжээ

“Ээж хадны домог” монголын уран сайхны бүрэн хэмжээний киноны дуу сонсогчдод хүрч эхэллээ. Уг дууг “Номин талст” хамтлагийн дуучин, соёлын тэргүүний ажилтан Т.Дэлгэрмөрөн дуулсан бол аялгууг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав, шүлгийг соёлын тэргүүний ажилтан, сэтгүүлч, яруу найрагч У.Баярсайхан бичжээ. Харин хөгжмийн найруулгыг “Чингис хаан” хамтлагийн даралтат хөгжимчин Ц.Байдраг гүйцэтгэсэн байна. Дээрх киног Төв аймгийн Сэргэлэн сумын газар нутагт тогтож мөнхөрсөн Ээж...

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд Улсын харцага О.Хангай түрүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд арав даван түрүүлсэн Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх Оргихын Хангайд “Улсын аварга” цол олголоо.

Хуурайшилттай үед ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна

Хан-Уул дүүргийн VIII хороо, Богдхан уулын “Соёмботой” уул шатаж, нийслэлийн Онцгой байдлын газрын 18 алба хаагч шуурхай ажиллаж галыг бүрэн унтраалаа. Одоогоор галын шалтгаан тодорхойгүй байна. Хаврын хуурайшилттай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан шар өвс шатаасны улмаас гарах гал түймрийн дуудлага ихэсч байна. Тиймээс хуурайшилт ихтэй энэ үед иргэдийг тамхины иш, шүдэнзээ унтраалгүй хаяхгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын албанаас сэрэмжлүүлж байна.
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
broken clouds
9.1 ° C
9.1 °
9.1 °
87%
5kmh
75%
Ням
12 °
Дав
13 °
Мяг
5 °
Лха
4 °
Пүр
6 °
- Advertisement -

Шинэ мэдээ