-26.9 C
Ulaanbaatar
Лхагва, 12 сар 10, 2025

Онцлох

Featured posts

Төрийн өмчит зарим компанийн удирдлагуудад хариуцлага тооцохыг чиглэл болголоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 28-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төрийн өмчит зарим компанид хийсэн хяналт-шинжилгээний дүнгийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. “Эрчист Монгол” ХХК-ийн харьяа төрийн өмчит компаниудыг удирдлага, менежментээр хангах хүрээнд хяналт-шинжилгээ хийжээ.  Хяналт-шинжилгээний мөрөөр холбогдох албан тушаалтанд хариуцлага...

Даваа гаргаас нийслэлийн бага ангийн сурагчдын хичээлийг цахимд шилжүүлнэ

Томуу, томуу төст өвчний тархалт улсын хэмжээний дэгдэлтийн түвшинд байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Амбулаториор үзүүлсэн 278 мянган иргэний 11.9 хувь буюу 33 мянга гаруй нь томуу, томуу төст өвчнөөр эмнэлэгт хандсан байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногоос 5.2 хувиар өссөн үзүүлэлт юм. Томуу, томуу төстөөр  өвчлөгсдийн 82.6 хувийг 15, 39 хувийг 5 хүртэлх насныхан эзэлжээ. Тэгвэл амьсгалын замын цочмог хүнд халдварын...

Офицеруудын ордноос Ботаникийн автобусны буудал хүртэл чиглэлийн тээврийн хэрэгсэлийн эгнээг чөлөөлөх ажлыг хэрэгжүүлж байна

Офицеруудын ордноос Ботаникийн автобусны буудал хүртэлх авто замын 1-р эгнээг бүрэн камержуулж, нийтийн тээврийн чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг бүрэн чөлөөлөх ажлыг хэрэгжүүлж байна. Тус чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээний 9 чиглэлийн 88 автобус тогтмол зорчдог. НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн шийдвэрийн...

Улс тунхагласны 101 жилийн ойн өдөр тохиож байна

Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол Улс 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрх зүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхийн асар том үйл явдал болсон юм....

“UB DEBATE 2025” хөтөлбөр мэтгэлцээний ур чадвараар дамжуулан сурагчдад эх оронч төлөвшил олгож байна

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл Эерэг тэмүүлэл НҮТББ-тай хамтран "UB Debate 2025" сургагч багш бэлтгэх цогц хөтөлбөрийг НЕБ-ын 45 сургуулийн багш болон ахлах ангийн сурагчдын дунд хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөр нь олон төрлийн сургалт, арга хэмжээгээр дамжуулан мэтгэлцэх чадвартай, аливаа асуудалд нотолгоотой, шинжлэх ухаанчаар ханддаг шинэ үеийн төлөөллийг бий болгохоор зорьж буй.

Өрхийн эрүүл мэндийн төвүүд 20:00 цаг хүртэл ажиллана

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт өнгөрсөн долоо хоног буюу энэ сарын 17-ноос эрс нэмэгдээд байна. Үүнтэй холбогдуулан ХӨСҮТ вирус судлалын шинжилгээ хийж, шинжилгээгээр орчилд томуугийн А хүрээний вирус илэрчээ. Энэ талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцоож ярихдаа, “Нийслэлийн эрүүл мэндийн газраас харьяа эрүүл мэндийн байгууллагад өнөөдрийн байдлаар 1200 гаруй орыг нэмж дэлгээд байна. Цаашид томуу, томуу төст...

Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмннө эхлүүлэх талаар Боловсролын яаманд санал хүргүүллээ

Улирлын томуу, томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээгээр Нийслэл хот болон Архангай, Баян-Өлгий, Өвөрхангай, Өмнөговь, Төв аймаг “Алаг цоог дэгдэлт”-ийн түвшинд, 13 аймагт “Идэвхжил”-ийн түвшинд, 2 аймагт “Улирал хооронд”-ын түвшинд байна. ЭМЯ-ны мэдээлснээр, 47-р долоо хоногт томуу, томуу төст өвчний үүсгэгчийн 60.5 хувийг A(H3N2) эзэлж, А(H3N2) вирусийн бүрэн геномийн дараалал тогтоох шинжилгээгээр subclade K дэд хэв шинж тодорхойлж байгаа нь...

Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ

Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ. Үндсэн хуулийг хэрэгжүүлэх эх үндэс болсон хууль тогтоомжийг шинэчлэн батлах, хууль зүйн боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, үндэсний эрх зүйн тогтолцоо, хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмэр, Эзэн Чингис хааны дэлхий дахинд шударга ёс,...

Монгол бахархлын өдөр тохиож байна

Өнөөдөр Их эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр. Эзэн Богд Чингис хаан мэндэлсний 863 жилийн ой, Монгол бахархлын өдөр тохиож байна. Монгол Улсад 2012 оноос энэхүү өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг болсон юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн...

УИХ-ын дарга Н.Учрал: Үндсэн хуулиа дээдлэн сахих, эрх, үүргийн нэгдлийг хангах, тэгш эрх, шударга ёс энэ танхимаас эхэлж байх ёстой

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Ард түмний элч төлөөлөгчид өө, Төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлын даргаар ажиллах итгэл хүлээлгэсэн Та бүхэнд гүн талархал илэрхийлье. Төрийн дээд эрх гагцхүү ард түмнийх учир, миний бие ард түмнээс уг сурвалж, эх ундаргатай ардчилсан төрт ёс, парламентын засаглалаа бэхжүүлэхийн төлөө Үндсэн хуулиа сахин баримталж хичээнгүйлэн ажиллах болно.
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-26.9 ° C
-26.9 °
-26.9 °
76%
2kmh
40%
Пүр
-18 °
Баа
-17 °
Бям
-18 °
Ням
-13 °
Дав
-12 °
- Advertisement -

Шинэ мэдээ