4.1 C
Ulaanbaatar
Пүрэв, 4 сар 25, 2024

Онцлох

Featured posts

Сургууль, цэцэрлэгийг 100 хувь танхимаар хичээллүүлэхийг үүрэг болгов

Монгол Улсад хоногт хийж буй коронавирусний шинжилгээгээр илрэх тохилдол 29 хувиас 20 хувь руу буурсан талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа өнөөдөр мэдээлэв. Тэрбээр, Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр дээрх мэдээллийг өгсөн юм. Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК болон холбогдох албаныханд үүрэг өгсөн байна. Тодруулбал, энэ сарын 14-нөөс ерөнхий боловсролын сургууль...

Гурван настай хүүхдийг энэ сарын 14-нөөс цэцэрлэгт авна

Гурван настай хүүхдийг энэ сарын 14-нөөс цэцэрлэгт авахаар төлөвлөсөн тухай БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдээлэв. Хоёр насандаа цэцэрлэгт бүртгүүлсэн хүүхдүүд тухайн харьяа цэцэрлэгтээ бүртгэл шаардахгүй явах юм байна. Харин бүртгэлээс гадуур үлдсэн хүүхдүүд шинээр бүртгүүлэх асуудал үүсэх аж. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ, "Бид гурван настай хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэгт хамруулж чадахгүй. Улсын хэмжээнд гурван настай 76...

Энэ оны эхний сарын байдлаар 540 иргэн 44 тэрбум төгрөгийн ипотекийн зээл авчээ

БХБЯ-наас мэдээлснээр оны эхний сарын байдлаар нийт 540 иргэнд 43.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг олгоод байна. Үүний 74 хувь буюу 32.7 тэрбум төгрөгийг нийслэлд 356 зээлдэгчид, 26 хувийг буюу 10.9 тэрбум төгрөгийг аймаг, орон нутгийн 184 зээлдэгчид олгожээ. Нийт 43.6 тэрбум төгрөгийн 26.2 тэрбумыг Монголбанкны эх үүсвэрээс, 17.4 тэрбум төгрөгийг арилжааны банкуудаас гаргажээ.

Газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлнэ

Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийж буй ажлыг эрчимжүүлэх, газар чөлөөлөхөд цаг алдахгүй байхыг Нийслэлийн Засаг дарга үүрэг болгосон юм. Энэ онд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нөхөх олговортойгоор газар чөлөөлөх 249 байршлыг НИТХ-аар батлаад байгаа. Үүнээс он дамжин хэрэгжиж буй 69 ажил байгаа бол барилга байгууламжийн нөлөөлөлд өртсөн 115, дэд бүтцийн нөлөөлөлд өртсөн 6, инженерийн шугам сүлжээний нөлөөлөлд өртсөн 26,...

Л.Оюун-Эрдэнэ: Хятадын хөгжлийн хурдны тэргэнд сууж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд Монгол Улс бэлэн байна

БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр БНХАУ-ын дарга, ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинтэй уулзаж, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гаргаж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн жишиг харилцаа болгон хөгжүүлэх, хоёр улсын Засгийн газрын хооронд хэрэгжих хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, бодлогын баримт бичгүүдийг уялдуулах, хоёр намын харилцаа,...

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам 10 сард ашиглалтад орно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны хоёрдугаар сарын 23-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын зүгшрүүлэх тээврийг эхлүүлэхэд шаардлагатай 47,8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2022 оны гуравдугаар сарын эхний хагаст багтаан шийдвэрлэхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Сангийн сайд Б.Жавхлан нарт, Санхүүжүүлэх арга хэмжээ авахыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захиралд үүрэг болгож, зүгшрүүлэх тээврийг ирэх гуравдугаар...

Ахмадуудын тэтгэврийг нэмэх хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын энэ оны төсвийн тодотголыг батлав. Тодруулбал, Засгийн газраас ахмадуудын тэтгэврийг нэмэх асуудлыг төсөвт тусгаж, энэ сарын 28-нд холбогдох хуулийн төслүүдийг өргөн барьсан билээ. Хуулиудыг эцэслэн баталснаар ахмадуудын тэтгэврийн нэмэгдэлд 637 тэрбум төгрөг зарцуулах юм. Ингэхдээ: Нийгмийн халамжийн тэтгэвэр 188 мянган төгрөгөөс энэ оныг дуустал 288 мянган төгрөг болгоно,Хувь тэнцүүлсэн...

Доод дүнгээр тэтгэвэр авагчдын тоо 78 мянгаар нэмэгдэх тооцоо гарчээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа. Тус тодотголоор ахмад настан болон бусад халамж нэн шаардлагатай иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр холбогдох хуулийн төслүүдийг Засгийн газраас боловсруулж өргөн мэдүүлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу Засгийн газраас ахмад настны тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгөөр тогтоохоор төсөлд тусгасныг тэрээр тэмдэглэв....

Ээлжит бус чуулган чуулахаар боллоо

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд хуралдуулах Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын захирамж гарлаа.Ээлжит бус чуулганаар: Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд...

Ахмадууд болон зорилтот бүлгийнхний тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх чиглэл өгөв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газрын зарим гишүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр цар тахлын өнөөгийн нөхцөл байдал, түүний улс орны нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг үр дагавар, ялангуяа инфляцаас үүдсэн үнийн өсөлттэй холбогдуулан яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцав. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх инфляцын түвшин нэмэгдэж,...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
broken clouds
4.1 ° C
4.1 °
4.1 °
38%
3kmh
75%
Баа
3 °
Бям
4 °
Ням
5 °
Дав
7 °
Мяг
11 °
- Advertisement -

Шинэ мэдээ