-2.9 C
Ulaanbaatar
Баасан, 4 сар 26, 2024

Онцлох

Featured posts

ЗГ: Цагаан сарын баярыг бүх нийтээр тэмдэглэхгүй

Засгийн газрын ээлжит хуралдаанаар, энэ жилийн цагаагчин үхэр жилийн Цагаан сарын баярыг бүх нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан талаар Шадар сайд Я.Содбаатар мэдээлэв. Коронавирусний халдвар БНХАУ-д анх дэгдэж эхлэх үеэр манай улс Цагаан сарын баяраа бүх нийтээр тэмдэглээгүй. Үүнтэй ижилхэн энэ жил дахин тэмдэглэхгүй байх шийдвэр гаргаж байгааг Шадар сайд мэдээллийн үеэр онцлов. Европын улс орнууд...

Ипотекийн 44 мянга гаруй зээлийн эргэн төлөлтийг хойшлуулжээ

Банкууд энэ сарын 18-ны байдлаар орон сууцны ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах 47,621 хүсэлт хүлээн авч, 44,443 буюу 93 хувийнх нь эргэн төлөлтийг хойшлуулжээ. Үүний зээлийн үлдэгдэл нь 2.4 их наяд орчим төгрөг буюу нийт ипотекийн зээлийн багцын үлдэгдлийн 66 орчим хувийг эзэлж байна. Монголбанк болон банкны эх үүсвэрээр энэ оны 10 дугаар сард нийт 926 зээлдэгч 65.7 тэрбум төгрөгийн зээлийг жилийн 6 хувийн хүүтэй авч,...

Товчоодоор 4979 хүн нэвтэрсэн байна

Өнөөдөр өглөөний 08:00 цаг хүртлэх өнгөрсөн 24 цагийн хугацаанд Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 94 ажилтан алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Үүнээс эрүүл мэндийн байгууллагын 28 албан хаагч ажиллаж байна. Дээрх хугацаанд товчоодоор 1417 автомашин нэвтэрч, 1142 тээврийн хэрэгсэл гарсан байна. Энэ хугацаанд нийт 4979 зорчигчид эрүүл мэндийн хяналт хийсэн бөгөөд сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

Нийслэлийн хэмжээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон төрийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг өнөөдрөөс буюу 12 дугаар сарын 23-ны 06:00 цагаас гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаар тушаалаар коронавиурст халдвартай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор 2021 оны 01 дүгээр сарын 06-ны 06:00...

QR авах хүсэлтийг Замын хөдөлгөөн зохицуулалтын баг хүлээн авна

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжихтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын А/1320 тоот захирамж гарсан. Уг захирамжид хавсралтаар баталсан 15 үйл ажиллагааны чиглэл бүхий байгууллагууд ажиллах бөгөөд тэдгээр аж ахуйн нэгж өмнө нь авсан QR код бүхий зөвшөөрлөөрөө нийслэлийн замын хөдөлгөөнд оролцоно. Харин өмнө нь хязгаарлалтад багтаж байсан такси үйлчилгээ болон хүүхэд хамгааллын чиглэлээр...

Нийслэлээс гарах хөдөлгөөнд хязгаарлалт тогтоов

Улаанбаатараас хөдөө орон нутаг руу гарах хөдөлгөөнд өнөөдөр 06.00 цагаас эхлэн түр хязгаарлалт тогтоож байна. Тодруулбал, Засгийн газар, УОК-оос Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж, зэрэглэл бууруулсантай холбогдуулан энэ сарын 13-нд Хот хоорондын хөдөлгөөний журмыг шинэчлэн баталсан. Уг журмын дагуу эрүүл мэндийн шалтгаан, албан томилолт, буяны ажилд оролцох хүмүүсийг коронавирус илрүүлэх PCR шинжилгээний хариуг үндэслэн хотоос гаргана. Мөн түлш, шатахуун,...

14-ний өдрөөс хэвийн ажиллах газар

2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс хэвийн ажиллах газар: Хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг Барилгын материалын худалдаа Модны зах Автотехникийн зах /тусгай нөхцөл шаардана/ Ресторан Кафе /тусгай нөхцөл шаардана/ Цайны газар /нийтийн үйлчилгээтэй болон байгууллагын/ Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар /тусгай нөхцөл шаардана/ Хүргэлтийн хоол /тусгай нөхцөл шаардана/ Хувцас, гутал, гэр ахуйн тавилга, ахуйн электрон, цахилгаан хэрэгсэл, алт, мөнгө,...

Орон нутгийн нислэг үйлдэж эхэллээ

“COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх, улс даяар Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотод хөл хорионд саатаад байсан иргэдийг өнөөдрөөс Хүннү эйр, Аэромонголиа дотоодын агаарын тээвэрлэгч авиакомпаниуд тээвэрлэж эхэллээ. Өнөөдрийн байдлаар, Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлаас дотоодын дөрвөн нислэг үйлдэж байна. “Буянт-Ухаа” ОУНБ-ын хувьд байнгын бэлэн байдалд, 24 цаг тасралтгүй үйл ажиллагаа явуулж цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийж байна. Буянт-Ухаа...

Товчоодоор хот руу 4402 зорчигч нэвтэрч, 9484 иргэн гарсан байна

Улаанбаатар хот болон Архангай, Сэлэнгэ аймагт бэлэн байдлын зураг буураагүй, хөл хорио хэвээр үргэлжилж буй. Тиймээс нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл, иргэний зорчих хөдөлгөөнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа, Мал эмнэлэг, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд үргэлжлүүлэн хяналт тавин ажиллаж байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор үл хязгаарлалтад багтсан аж ахуй нэгжүүд болон шинжилгээнд хамрагдсан иргэд орон нутаг руу буцах хүсэлтийн дагуу...

Өнөөдөр Дэлхийн Хүүхдийн ӨДӨР

Арваннэгдүгээр сарын 20-нд НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц батлагдсан бөгөөд 2017 эхлэн Дэлхийн Хүүхдийн Өдөр болгон тэмдэглэж байхаар НҮБ-ын Хүүхдийн Сангаас уриалсны дагуу дэлхийн 190 гаруй орон нэгджээ. Энэ өдөр хүүхдүүд өөрсдөд нь тулгамдсан асуудлаар томчуудад дуу хоолойгоо өргөж, томчууд хүүхдүүдээ сонсож, тэдний төлөө “За” гэж хэлэх өдөр юм. Энэ өдөр дэлхийн улс орнууд хүүхдийн дуу хоолойг сонсох өндөр хэмжээний арга хэмжээнүүд, санал санаачилгууд өрнөдөг. Хүүхдийн эрхийн...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-2.9 ° C
-2.9 °
-2.9 °
63%
2kmh
40%
Бям
4 °
Ням
6 °
Дав
8 °
Мяг
12 °
Лха
14 °
- Advertisement -

Шинэ мэдээ