-2.9 C
Ulaanbaatar
Баасан, 4 сар 26, 2024

Онцлох

Featured posts

Тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ

Энэ сараас эхлэн улс орон даяар ургац хураалтын ажил жигдэрнэ. Урьдчилсан мэдээллээр энэ жил 497 мянган га талбайд тариалалт хийсэн бөгөөд өмнөх жилтэй харьцуулахад ойролцоогоор хоёр дахин их ургац хураан авах төлөвтэй байгааг ургацын урьдчилсан балансаар тогтоогдоод байгаа юм. Салбарын яамны мэдээллээр өнгөрсөн жилээс хоёр дахин их ургац хураах сайн мэдээ байгаа ч ургац хураалтад нөлөөлдөг хамгийн чухал зүйлийн нэг нь цаг агаар. Энэ сарын...

Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэл замыг шинэчлэн, өргөтгөнө

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаанаас Улаанбаатар хотоос зүүн тийш гарах гол замыг яаралтай засварлах шийдвэрийг гаргалаа. Улиастай уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэл замын эвдрэл гэмтэл ихэсч, зорчих хөдөлгөөн саарснаар түгжрэл байнга үүсч иргэдийг бухимдуулах болсон. Улиастайн уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх замыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр шинэчлэх төсөл удахгүй эхлэх ч хотын зүгээс энэхүү замыг яаралтай засч сайжруулах шийдвэрийг гаргалаа. Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 2.2 км...

Хичээлийн шинэ жил эхэллээ

Хүүхэд, багачуудын хүсэн хүлээсэн есдүгээр сарын 1-н боллоо. Эрдмийн их өргөөнд хөөр баяраар бялхсан хичээлийн шинэ жил ийн эхэлж байна.

У.Хүрэлсүх: Засгийн газар багш нарын асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ

Эрдмийн баярын энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын нийт багш сурган хүмүүжүүлэгчид, оюутан сурагчдадаа мэндчилгээ илгээснийг хүргэж байна. Тусгаар тогтносон Монгол Улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлэн эрдмийн их өргөөндөө сэтгэл догдлон яарсан хичээлийн шинэ жил нээлтээ хийж байна. Эрхэм оюутан сурагчид, багш сурган хүмүүжүүлэгчид, нийт эцэг эхчүүддээ эрдмийн өргөө шуугисан хичээлийн шинэ жилийн баярын мэндийг чин сэтгэлээсээ өргөн дэвшүүлж эрдэм ухааны хязгааргүй их далайд...

Х.Баттулга: Томчуудын хайхрамжгүйгээс хүүхэд хүчирхийлэлд өртсөөр байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, ярилцлаа. Ийнхүү уулзах болсон шалтгаан нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны зургадугаар сарын 28-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохдоо хүүхэд хамгааллын асуудлаар Төрийн байгууллагуудад үүрэг, чиглэл өгсөнтэй, мөн 2018-2019 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотой юм. Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэлэхдээ: “2017 онд 1692 гэмт хэргийн улмаас 1752...

Хот хоорондын зорчигч тээврийн үнийг нэмнэ

Хот хоорондын зорчигч тээврийн үнэ 9 дүгээр сарын 1-нээс нэмэгдэнэ гэсэн мэдээллийн дагуу “Автотээврийн үндэсний төв” ТӨУҮГ-ын мэдээллийн албанаас тодруулахад “Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн чиглэлүүдийн үнэ 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн өөрчлөлт орохоор болсон” гэлээ. Үнээ нэмэх болсон нь шатахууны үнийн өсөлтөөс болсон, хэдэн төгрөгөөр нэмэхийг одоогоор хэлэлцэж байгаа. Энэ талаар өөрчлөлт оруулах ЗТХ-ийн сайдын тогтоол бий. Түүний дагуу тооцон өөрчилнө” гэж албаны...

Тариалалт өмнөх оноос 1,8 дахин нэмэгджээ

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг улсын ургацын урьдчилсан балансыг хуралдаанд танилцуулав. Монгол Улсын Засгийн газраас газар тариалангийн салбарт хэрэгжүүлж байгаа бодлого, тодорхой шийдвэрүүдийн үр дүнд энэ онд тариалалт эрс нэмэгдсэн байна. Улсын хэмжээнд тариаланчид нийт 497 мянган га-д тариалалт хийснээс 367 мянган га-д үр тариа, 13 мянга га-д төмс, 8,3 мянган га-д хүнсний ногоо, 69,8 мянган га-д тосны ургамал 38,8 мянган га-д тэжээлийн ургамал тус тус тариалжээ....

Хууль бус газар эзэмшиж байсан ААН-ийн гэрчилгээг цуцаллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ажлаа авсан даруйдаа нийтийн зориулалттай орон сууцны хороолол дунд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар олгохыг хориглосон захирамж гаргасан билээ. Мөн Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ухаалаг төлөвлөлт, ил тод газрын харилцаа” зорилт тусгагдсан бөгөөд эзэмшил газраа хуулийн хугацаанд ашиглаагүй, газар эзэмших эрх олгохдоо хууль...

Төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэж буй оюутнууд багш нартай хамт жагсана

Монголын оюутны байгууллагууд нэгдэн энэ баасан гарагт буюу наймдугаар сарын 31-нд тайван жагсаал зохион байгуулахаа мэдэгдлээ. Учир нь “Ардчилсан оюутны холбоо”-оос их, дээд сургуулиудын удирдлагуудад хүргүүлсэн шаардлагын хариуд сургалтын төлбөрөө бууруулах боломжгүй хэмээн мэдэгдсэн байна. “Ардчилсан оюутны холбоо” энэ сарын 15-нд нийт 84 их, дээд сургуульд долоон асуулга бүхий албан шаардлага хүргүүлснээс 35 сургуулиас хариу ирүүлжээ. Их, дээд сургуулиуд сүүлийн гурван жил сургалтын төлбөрөө огт нэмээгүй...

Оюутнууд сургалтын төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэн тайван жагсаал хийлээ

МУИС-ийн оюутнууд төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэн МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны талбайд тайван жагсаал хийлээ. Энэ жил МУИС-ийн сургалтын төлбөр 19.9-24.7 хувь нэмэгдсэн бөгөөд сүүлийн жилүүдэд жил бүр 800 мянгаас нэг сая төгрөгөөр нэмэгдэж байгаа нь тус сургуулийн 20 мянган оюутнуудын ар гэрт дарамт учруулж байгааг оюутнууд эсэргүүцэн сургуулийнхаа удирдлагуудад дуу хоолойгоо хүргэхээр нэгдэж ийн тайван жагсаал зохион байгууллаа. МУИС-ийн Оюутны Холбооны Тэргүүн Г.Мандах, “Бид эдийн засаг, иргэдийн...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-2.9 ° C
-2.9 °
-2.9 °
80%
0kmh
40%
Бям
4 °
Ням
6 °
Дав
7 °
Мяг
11 °
Лха
16 °
- Advertisement -

Шинэ мэдээ