-3.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 3 сар 28, 2024

Онцлох

Featured posts

Гарааш буулгалт, орц гарц чөлөөлөлтийн ажлууд эхэллээ

Орц гарц чөлөөлөгдсөнөөр – Иргэдийн явган болон автомашинаар зорчих гарц, замууд нэмэгдэж түгжрэлийг тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой Гарааш буулгалт газар чөлөөлөлт хийснээр – Иргэдийн амьдарч, ажиллаж байгаа газрын ойр орчимд нэн шаардлагатай ногоон байгууламж, авто зогсоол, тоглоомын талбайн тохижилт хийгдэж иргэндээ ээлтэй орчин бүрдэнэ гэж тооцоолсон.

Нийслэлийн хэмжээнд халиа тошин арилгахад жил тутамд 200 сая гаруй төгрөг зарцуулж байна

Улаанбаатар хотын хэмжээнд үер усны аюултай бүс, голын ай сав, үерийн байгууламж орчимд аж төрж буй 2800 гаруй өрх байна. Тэдгээр өрхийн олонх нь зөвшөөрөлгүй бөгөөд болзошгүй аюулаас сэргийлж шилжин суурьших шаардлагыг ч үл тоон аж төрсөөр өнөөг хүрчээ. Жил бүрийн хаврын улиралд цөөнгүй айл өрх уруйн болон усны үерт автаж, булаг шанд, голын усны халиа тошин үүссэнээс болж хохирол амсдаг. Тиймээс...

УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганыг нээлээ

 УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганыг өнөөдөр нээлээ. Чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд, ҮХЦ-ийн дарга, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор, УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллага, нийслэлийн удирдлагууд биечлэн оролцов. Мөн Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, НҮБ, түүний төрөлжсөн байгууллага, олон улсын...

Улаанбаатар хотыг зөвшөөрөлгүй гарааш, хашаа, хайснаас чөлөөлнө

Оны эхнээс нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Тус хуулиар нийслэл хотын иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах, дэд бүтцээр хангагдах эрхээ эрх бүхий байгууллагуудаас шаардах эрхтэй болсон юм. Нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламж, гарааш зэргийг буулган, иргэдийнхээ тав тухыг хангасан орчин бүрдүүлэх ажлыг нийслэл өнгөрсөн жилээс эхлүүлсэн. Тэгвэл өдгөө энэ ажлын хүрээг тэлж, Улаанбаатар хотыг...

Экспортын шинэ гарц болох Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийг тэлэх чухал ач холбогдолтой, экспорт, импортын шинэ гарц болох Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт өнөөдөр эхлэв. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн ажиллагаанд оролцож үг хэллээ. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг энэ оны эхний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Оюу толгойн Гүний уурхайн бүтээн байгуулалтыг бид саяхан эхлүүлсэн гэдгийг Ерөнхий сайд...

Монгол Улсын хилээр нэвтрэх иргэдээс PCR шинжилгээний хариу шаардахгүй

Өнөөдрөөс эхлэн Монгол Улсын хилээр нэвтрэх иргэдээс коронавирусний PCR болон түргэвчилсэн тестийн хариу шаардахгүй. Гадаадын жуулчин манай улсад ирсний дараа нэмэлт шинжилгээ авч, ямар нэгэн хорио тусгаарлалтад оруулахгүй, хөдөө орон нутагт зорчиход нэмэлт шаардлага тавихгүйг БОАЖЯ мэдээллээ. Мөн бүх хүн вакцинд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой. МИАТ ТӨХК бүх зорчигч, үйлчлүүлэгчээс амны хаалт зүүхийг шаардаж, зорчигчдыг зөвхөн...

УИХ-ын хаврын ээлжит чуулган маргааш эхэлнэ

УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулган энэ сарын 15-нд буюу маргааш эхэлнэ. Тодруулбал, УИХ-ын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дүгээр заалтад "УИХ-ын намрын ээлжит чуулган аравдугаар сарын 1-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 15-наас тус тус эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна” хэмээн заасан. УИХ-ын хаврын ээлжит чуулганаар доорх 55 хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр товлоод байна.

Өрх, дүүргийн эмнэлгийн ажиллах цагийн хуваарийг уртасгалаа

Нийслэлийн хэмжээнд сүүлийн хоногуудад томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбоотойгоор эмнэлгийн орны ачаалал нэмэгдсэн. Иймээс Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын дарга Б.Бямбадорж болон албаны хүмүүс Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, Чингэлтэй дүүргийн 11-р хорооны ӨЭМТ-д ажиллалаа.Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал...

Улаанбаатар хотод хаврын их цэвэрлэгээ эхэллээ

Нийслэлийн Хот тохижилтын газар нийслэлийн  төвийн зургаан дүүргийн төв магистрал болох 181,3  км автозамын цэвэрлэгээг хариуцдаг. Хариуцсан хүрээндээ буюу Нийслэл хүрээ, Чингис,  Энхтайваны өргөн чөлөөний дагуух нийтийн эзэмшлийн зам талбайн хайс, хашлага, сандал болон хөшөө дурсгалыг өнөөдрөөс угааж цэвэрлэж эхэлжээ.  Гуравдугаар сарын 11,12-ны өдрүүдэд хот тохижилтын 800 гаруй ажилтнууд өргөн хүрээний цэвэрлэгээг хийх юм. Их цэвэрлэгээнд оролцож буй ажилтнууд дараах мэдээллийг өглөө. 

Угаарын хий мэдрэгчийг гэрийнхээ хаана, хэрхэн суурилснаа дахин нэг харна уу

Угаарын хий мэдрэгч төхөөрөмж улаан, шар, ногоон гурван өнгийн гэрэлтэй. Улаан гэрэл асвал угаарын хий мэдрэгдэж буйг, ногоон гэрэл 30 секунд тутамд асаж байвал хэвийн ажиллаж байна гэж ойлгоно. Шар гэрэл асвал төхөөрөмжид ямар нэгэн гэмтэл гарсан гэсэн үг хэмээн  “Таван толгой түлш” компанийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн дарга Х.Галымбек тайлбарлаж байна. Тэгвэл угаарын хий мэдрэгчийг гэрийнхээ хаана, хэрхэн суурилуулах талаар мэдээллийг...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-3.9 ° C
-3.9 °
-3.9 °
54%
3kmh
40%
Баа
-5 °
Бям
1 °
Ням
2 °
Дав
1 °
Мяг
-3 °
- Advertisement -

Шинэ мэдээ