-25.9 C
Ulaanbaatar
Даваа, 12 сар 8, 2025

Улс төр

Сонгуулийн ирц улсын хэмжээнд 60.41 хувьд хүрч, 1.199.840 сонгогч саналаа өгчээ

СЕХ-ноос Монгол Улсын Eрөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын ирцийн мэдээллийг 00.15 цагт танилцууллаа. Аймаг, дүүргийн сонгуулийн хороод 21.30-22.00 цагийн хооронд хэсгийн хороодоос авсан урьдчилсан мэдээллээ СЕХ-нд ирүүлжээ. Монгол Улсын хэмжээнд нийт 1 сая 199 мянга 84 сонгогч санал өгч, ирц 60.41 хувьд хүрчээ. Энэ дээр гадаадын сонгогчдын саналын тоо нэмэгдэх юм. Гадаадад байгаа сонгогчдын сүүлчийн саналын хуудас маргааш 06.45-10.45 цагт...

Техникийн буюу гар тооллого явуулж баайна

Сонгуулийн Ерөнхий хорооны тогтоолын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт дуусч, техникийн буюу гар тооллого явуулж эхэллээ. Уг тогтоолын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн санал хураалт дуусмагц харъяа хэсгийнхээ 50 хувийг санамсаргүй сонголтын буюу сугалах аргаар сонгон техникийн тооллого хийлгэх ажил зохион байгуулахыг сум, дүүргийн сонгуулийн хороодод даалгасан байна. Ингэхдээ сонгуульд оролцсон нам, сонгогчид, ажиглагчдын төлөөллийг байлцуулан гараар...

Гадаад дахь иргэдийн саналыг тоолж байна

СЕХ гадаад улсад байгаа иргэдийн санал тоолж байна. Нийтдээ 17 улсад амьдарч байгаа иргэдийн сонгуулийн санал ирсэн байгаа аж. Зарим улсын сонгуулийн санал хараахан ирээгүй байгаа аж.

Санал хураалт өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хоёр дахь шатны санал хураалт Сонгуулийн хуулинд заасны дагуу 22.00 цагаар тасалбар боллоо. Дахин санал хураалтад МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга,нар өрсөлдөв. Улсын хэмжээнд нийт 1983 санал авах байр ажиллаж, тэдгээрт 25 орчим мянган төрийн албан хаагч зохион байгуулалтад оролцлоо. Сонгогчдын нэрсийн жагсаалтад 1.9 сая сонгогч оролцох эрхээр хангагдсан бөгөөд нийслэлийн сонгогчдыг саналаа өгсөн эсэхийг баталгаажуулж хурууны бэхэн тэмдэглэгээ...

Ц.Элбэгдорж: Ард түмэн Ерөнхийлөгчийг сонгодог

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн дахин санал хураалт өнөөдөр орон даяар болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, гэргий Хажидсүрэнгийн Болормаагийн хамтаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Орос гуравдугаар сургууль дээр байрлаж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн 1851 дүгээр хэсгийн санал авах байранд өнөөдөр 11.40 цагт ирж саналаа өгөв. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж сэтгүүлчдэд хандаж хэлэхдээ “Ард иргэддээ саналаа идэвхтэй...

Нэр дэвшигчид саналаа өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтад МАН-аас нэр дэвшигч М.Энхболд саналаа өглөө. Энэ үеэр тэрбээр "Би Монгол Улсын иргэнийхээ хувьд Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн дахин санал хураалтад саналаа өглөө. Энэ сонгуульд нэлээд урт удаан хугацааны турш үргэлжиллээ. Анх удаа дахин сонгууль болж байна. Энэ хугацаанд иргэдийг талцуулж, "хар" пиар сурталчилгаа явуулж, хууль бус ажиллагаа их явагдлаа. Иймээс иргэд маань талцсан,...

СЕХ: Ирц улсын хэмжээнд 18.83 хувьтай байна

Сонгуулийн Ерөнхий Хорооноос 12:00 цагийн байдлаархи сонгуулийн ирцийн мэдээллийг хүргэлээ. 12:00 цагийн байдлаар сонгуулийн дахин санал хураалтын ирц 18.83 хувьтай байгаа ажээ. Харин аймгийн дүнгээр 17.33, нийслэлийн дүнгээр 20.6 хувьтай байна хэмээн СЕХ-оос мэдээллээ. Иргэдийн идэвх сайн байгаа ч анхан шатны санал хураалтын дүнтэй харьцуулахад хоёр хувиар бага байгааг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдэгдсэн юм. Мөн гадаадад ажиллаж амьдарч буй иргэдийн санал ч анхан шатны санал...

Дипломат дээд цол хүртээв

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын гадаад харилцааны салбарт идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зарим хүнд өнөөдөр дипломат дээд цол хүртээв. Үүнд: Онц бөгөөд Бүрэн...

Хүүхдийн мөнгийг өнөөдөр бүрэн шилжүүлж дуусгана гэв

“2017.07.07 дотор бүх хүүхдийн мөнгийг дансанд нь шилжүүлж дуусгана” гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хэллээ. Оны эхнээс хойш долоон сар мөнгөө аваагүй байсан 403 мянган хүүхдийн мөнгийг өнөөдөр нөхөн олгож дуусах бөгөөд үүнд шаардагдах 48.4 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад шилжүүлсэн байна. Харин өмнө нь нь мөнгөө авч байсан 600 гаруй мянган хүүхдийн долоодугаар сарын мөнгө /18.7 тэрбум төгрөг/-ийг маргаашийн...

Нийслэлийн хэмжээнд сонгогчдын нэрийн жагсаалтад 907162 сонгогч бүртгэгдсэн

Нийслэлийн Сонгуулийн хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Энэ удаагийн сонгуулийг нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий 9 дүүргийн сонгуулийн хороо, 403 хэсгийн санал авах байр байгуулагдан ажиллаж байгаа аж. Санал авах байруудын 157 нь төрийн өмчийн сургууль, 85 нь төрийн өмчийн цэцэрлэг, 101 нь хорооны цогцолбор, 28 нь хувийн хэвшлийн...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-25.9 ° C
-25.9 °
-25.9 °
70%
1kmh
0%
Дав
-14 °
Мяг
-11 °
Лха
-16 °
Пүр
-20 °
Баа
-15 °
- Advertisement -

Шинэ мэдээ