10.1 C
Ulaanbaatar
Баасан, 4 сар 19, 2024

Улс төр

Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй хийх сонсгол болно

УИХ дахь намуудын бүлгийн хуралдаан өнөөдөр Төрийн ордонд хуралдана. МАН-ын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар”-ын танхимд, Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан”-ы танхимд тус тус хуралдах юм. Мөн Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол болох ба зарим ажлын хэсгийн хуралдаантай. Үүнд, -Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэгтэй...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсад айлчилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төрийн айлчлал хийхээр 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Бээжин хотноо хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун, Гадаад хэргийн яамны Азийн газрын захирал Лю Жиньсун, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал нарын төлөөлөгчид...

БНСУ газрын ховор элемент, хагас дамжуулагчийн түүхий эд нийлүүлэхэд хамтрах сонирхлоо нотолжээ

МОНГОЛ УЛС, БНСУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХАМТАРСАН ХОРООНЫ ЭЭЛЖИТ VI ХУРАЛДААН СӨҮЛ ХОТНОО БОЛОВ Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны ээлжит VI хуралдаан энэ сарын 23-25-нд Сөүл хотноо амжилттай зохион байгуулагдав.   Хуралдааныг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монголын хэсгийн даргаД.Амарбаясгалан, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд, Солонгосын хэсгийн дарга Ли...

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгааг 16 настнуудтай уулзахдаа Ерөнхий сайд тэмдэглэлээ

Улс тунхагласны 98 жилийн ойн энэ өдөр Ерөнхий сайдын ивээл дор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын залуучуудын холбоо хамтран зохион байгуулж буй “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол-2022” Төрийн ордонд болж, 800 гаруй хүүхэд иргэний андгай өргөлөө. Ёслолын ажиллагаанд Залуучуудын хөгжлийн Үндэсний зөвлөлийн тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг даргын...

Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийллээ

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 98 жилийн ойн энэ өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ, Засгийн газрын гишүүд их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл илэрхийллээ. Анхдугаар Үндсэн хуулиа баталсан энэ өдрийг Монголын ард түмэн баярын өдөрт тооцон бүх нийтээр тэмдэглэж ирсэн уламжлалтай.

“Багануур” Хувьцаат компанийн экскаваторын машинч Г. Отгонпүрэвт Хөдөлмөрийн баатар цол хүртээв

Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган эрхэлсэн салбартаа амжилт гаргасан эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардуулав. МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ: Эрчим хүчний систем,...

Д.Нанжаа, Б.Жигжид нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой, Монгол Улсад Эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, улс орон, ард иргэдийг найдвартай, тасралтгүй эрчим хүчээр хангах үйлсэд хичээл зүтгэл, гарамгай амжилт гаргасан эрхмүүдэд төрийн дээд цол, одон,...

Л.Оюун-Эрдэнэ: Экспортын шинэ гарц Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг найман сарын хугацаанд ашиглалтад орууллаа

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд экспорт, импортын шинэ гарц болох Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 километр төмөр зам өнөөдөр ашиглалтад орлоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн арга хэмжээнд оролцож үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр, Эрхэм монголчууд аа…Монгол Улстай түншлэн ажилладаг олон улсын болон бүс...

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, төр, нийгмийн зүтгэлтнүүд болон Монгол Улсын төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт эрхмүүд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Их эзэн Чингис хаан бол монгол үндэстний тусгаар тогтнол, эв нэгдлийн баталгаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Америкийн Нэгдсэн Улсын иргэн, эрдэмтэн судлаач Жак Уэтерфорд, Академич Д.Доржготов нарт  “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээв.  Шагнал гардуулсны дараа хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа манай улсын ард...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
10.1 ° C
10.1 °
10.1 °
13%
4kmh
0%
Бям
13 °
Ням
1 °
Дав
1 °
Мяг
5 °
Лха
7 °
- Advertisement -

Шинэ мэдээ