-4.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 3 сар 28, 2024

Улс төр

Хөгжлийн банканд 2016 онд хийсэн ажлын багийн дүгнэлтийг ил болгов

Засгийн газрын ээлжит хуралдаанаар, 2016 онд Хөгжлийн банканд шалгалт хийсэн Засгийн газрын ажлын багийн дүгнэлтийг олон нийтэд ил болгохоор шийдвэрлэсэн тухай ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэв. Дээрх материалыг ил болгох саналыг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Засгийн газарт тавьжээ. Тэрээр тухайн үед ажлын багийг ахалж ажилласан байна. Нийт 130 хуудас бүхий материалыг бүхэлд нь ил болгосноор, өнгөрсөн хугацаанд ажлын багийн дүгнэлтийн дагуу...

Засгийн газар хаягийн мэдээллийн нэгдсэн систем нэвтрүүлэх талаар хэлэлцэж байна

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан 8.00 цагт эхэлж, 20 гаруй асуудал хэлэлцэнж байна. Тухайлбал, Улсын хэмжээнд хаягийн мэдээллийн нэгдсэн системийг байгуулж, хэрэглээнд нэвтрүүлэх ажлын үр дүн, Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг хэлэлцэж байна. Мөн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн захиргааны байгууллагуудын талаар хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцэж буй юм.

Б.Жавхлан: Роснефть компаниас шатахуун авахад саадгүй

Роснефть компани манай улсад шатахуун нийлүүлэх гурван сарын гэрээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн тухай Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдааны шийдвэр танилцуулах үеэрээ мэдээлэв. Тэрбээр, "Украины нөхцөл байдалтай холбоотой ямар сөрөг нөлөө гарч болох талаар эхний судалгааг Сангийн яам, ГХЯ болон Монголбанкнаас гаргасан. Олон нийтийн хамгийн их анхаарал татсан сэдэв бол шатахууны асуудал. УУХҮЯ-ны мэдээлснээр, шатахууны төрлүүдэд 36-70 хоногийн...

Вирусын мутацлагдсан хувилбаруудыг дотооддоо илрүүлэх боломжтой боллоо

Австралийн Засгийн газар болон ДЭМБ-аас манай улсад вирусын геномын дараалал тодорхойлох өндөр хүчин чадалтай лабораторийн тоног төхөөрөмжийг өнөөдөр гардуулан өглөө.Тус лаборатори нь SARS-CoV-2 вирусын шинэ хувилбаруудыг илрүүлж тодорхойлоход чухал ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл, мутацид орсон хувилбаруудыг илрүүлэхдээ гадаадын улс орнууд руу сорьц илгээж цаг алдах шаардлагагүй болж байна. Манай улсад корона вирусын дотоодын халдвар анх бүртгэгдсэнээс хойш ХӨСҮТ-ийн...

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга угсралтын ажил дөрөвдүгээр сард эхэлнэ

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийн явцын талаар танилцуулга хийлээ. Энэ хүрээнд хэрэгжиж буй “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийн талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл хийлээ. Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлэх зорилгоор Эрчим хүчний яамны зүгээс гүйцэтгэгч компанитай түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээг 2021 оны есдүгээр сард байгуулж, 2022 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс барилга...

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр Н.Батхүүг томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх захирамж гаргаж Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр Н.Батхүүг томиллоо. НЯМ-ОСОРЫН БАТХҮҮ НЬ: 1979-1989 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын 1 дүгээр сургууль,1989-1995 онд МУИС-ийг Ой зүйч мэргэжлээр төгссөн.1995-1997 онд МУИС-д Ой судлалын ухааны магистрын зэрэг,2009 онд БHСУ-ын Сөүлийн үндэсний их сургуульд Ой, хүрээлэн буй орчин судлалын ухааны докторын зэрэг хамгаалсан. МУИС-ийн профессор.

БНХАУ-аас импортолж буй ачаа тээврийн үнийг дахин буулгахад анхаарахыг үүрэг болгов

БНХАУ-аас импортолж буй ачаа тээврийн нийлүүлэлтийг тасалдалгүй зохион байгуулахад анхаарч, үнийн тогтвортой байдлыг хангах, дахин бууруулахад анхаарч ажиллахыг холбогдох албаныханд Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр үүрэг болгов.  Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан Боомтын ажлыг сайжруулах ажлын багийнхан өнөөдөр цахимаар хуралдах үеэр тэрбээр дээрх үүргийг өгсөн юм. Ингэхдээ, ялангуяа барилгын материалын үнийн өсөлтийг  барих талд анхаарахыг холбогдох гишүүдэд үүрэг болгов.

Монгол Улс, Япон улсын Ерөнхий сайд нар баярын мэндчилгээ солилцов

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн  ой өнөөдөр буюу 2022 оны хоёрдугаар сарын 24-нд тохиож буй. Энэхүү түүхт ойг тохиолдуулан  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида нар баярын цахим мэндчилгээ солилцов. https://www.youtube.com/watch?v=pxVBecDtefk https://www.youtube.com/watch?v=_pMkGi7EZdQ

ЕХ-ноос Монгол Улсад хэрэгжүүлэх олон жилийн баримжаат хөтөлбөрөө баталжээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Европын парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн тэргүүн дэд дарга ноён Андрис Америкс, Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дэд дарга хатагтай Атидже Алиева-Вела тэргүүтэй төлөөлөгчид бараалхлаа. Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад ноён Андрис Америкс талархал илэрхийлээд Европын парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгээс дөрвөн...

“Капитал банк” ХХК-иас НДС, ЭМДС-гийн нэхэмжилсэн өр төлбөрийг барагдуулах ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгов

Татан буугдсан “Капитал банк” ХХК-иас Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжилсэн өр төлбөрт банкны эрх хүлээн авагчаас санал болгож буй хөрөнгийг тооцож авах асуудлыг шуурхай зохион байгуулах, шилжүүлэн авсан хөрөнгийг борлуулж, холбогдох санд төвлөрүүлэх арга хэмжээг зохих журмын дагуу авч ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эрүүл мэндийн сайд С.Энхболдод, энэ ажилд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг Хууль, зүй дотоод хэргийн...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-4.9 ° C
-4.9 °
-4.9 °
68%
2kmh
40%
Баа
-5 °
Бям
-0 °
Ням
2 °
Дав
1 °
Мяг
-4 °
- Advertisement -

Шинэ мэдээ