10.1 C
Ulaanbaatar
Баасан, 4 сар 19, 2024

Улс төр

Хийн хоолойн төслийн асуудлаар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркеловтой уулзлаа

ОХУ-ын Засгийн газрын орлогч А.Л.Оверчукийн Монгол Улсад хийж буй Ажлын айлчлалын хүрээнд “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга Виталий Анатольевич Маркелов тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж байна. ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутгаар дамжуулан хийн хоолой тавих төслийн хамтарсан ажлын хэсгийн Монголын талын ахлагч, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркелов тэргүүтэй төлөөлөгчидтэй...

Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Засгийн газрын орлогч даргатай уулзлаа

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчуктэй өнөөдөр Төрийн ордонд албан уулзав. Монгол Улс, ОХУ дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 21-22-нд Монгол Улсад ажлын айлчилж байгаа юм. Уулзалтын эхэнд Шадар сайд С.Амарсайхан Монгол Улс, ОХУ-ын ард түмнийг сайн хөршийн харилцан...

Ерөнхий сайд “Оросын төмөр замууд” НХН, “Роснефть” компанийн удирдлагуудтай утсаар ярив

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал О.В.Белозеров болон “Роснефть” компанийн захирал И.И.Сечинтэй энэ сарын 21-нд утсаар ярив. “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийг шинэчлэн хөгжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлэх асуудлаар “Оросын төмөр замууд” нийгэмлэгийн Ерөнхий захиралтай ярилцаж, талууд санал нэгдлээ. “Улаанбаатар төмөр зам”-ын даргыг Монголын талын санал болгосноор ойрын хугацаанд томилохоор тохиролцов.

УИХ дахь Цөлжилттэй тэмцэх лобби бүлгийн гишүүд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ дахь Цөлжилттэй тэмцэх лобби бүлгийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Тус лобби бүлэг нь 13 гишүүнтэй бөгөөд цөлжилттэй тэмцэх зардлыг нэмэгдүүлэх, тусгай сан байгуулах, цөлжилттэй тэмцэх санхүүгийн тогтвортой эх үүсвэр, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байгаа талаараа Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний...

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороо байгууллаа

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороо байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа. Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахална. Тус хороо нь НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Суурь конвенцын Парисын хэлэлцээр, Цөлжилттэй тэмцэх конвенцоор хүлээсэн үүрэг болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, цөлжилт, газрын доройтлыг бууруулах ажлын салбар дундын уялдааг хангаж зохицуулах юм.

Г.Занданшатар: Эрх чөлөө, тусгаар тогтнол, соёл, шинжлэх ухаанаа сэргээн мандуулсан зуун байв

“Монгол, Оросын хамтын ажиллагаа – 100 жил” олон улсын эрдэм шинжилгээний хурал ГХЯ-ны Зөвшилцөл танхимд боллоо. Эрдэм шинжилгээний хурлыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азизов И.К болон хоёр талын Монгол, Орос судлаачид, эрдэмтэн, профессорууд оролцов. УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бүрэн...

Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн дүнг өргөн барилаа

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн дүн, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшиж, хамгийн олон буюу 17264 санал...

Нэмэлт тунгийн вакцинжуулалтыг эрчимжүүлэх ажлын баг байгуулна

Улсын онцгой комиссын шуурхай ажлын хэсгийн хурлаар Ковид-19-ийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүн болон дархлаа сэргээх нэмэлт 3-р тунгийн явцыг эрчимжүүлэх, аж ахуйн нэгжүүдэд халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ. Энэ долоо хоногийн байдлаар 1000 хүн амд ногдох PCR шинжилгээний үзүүлэлтээр манай улс 220 орноос 56 дугаар байрт явна. Сүүлийн 14 хоногт хүүхдийн өвчлөл...

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай болон сангуудын төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ

Дасан зохицож, нэгдэн нийлж, хамтын хүчин зүтгэлээр хүнд цаг үеийг даван туулна Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы /2021.10.14/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв...

Л.Оюун-Эрдэнэ: Түүхэнд анх удаа 18 их наяд төгрөгийн төсвийн төслийг УИХ-д өргөн бариад байна

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ 2022 ОНЫ УЛСЫН ТӨСВИЙН ТӨСЛИЙН ТАЛААР УИХ-ЫН ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЛЭЭ Монгол Улсын хүндэт иргэд ээ!Монгол Улсын Ерөнхийлөгч өө!Монгол Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ! Монгол Улсын Засгийн газар Алсын хараа 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт үндэслэн...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
10.1 ° C
10.1 °
10.1 °
13%
4kmh
0%
Бям
13 °
Ням
1 °
Дав
1 °
Мяг
5 °
Лха
7 °
- Advertisement -

Шинэ мэдээ