Жүжигчин Г.Нарансолонго амаржиж, охинтой болжээ

Хошин урлагийн “Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжин, Г.Нарансолонго нар бүл нэмж, гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа.

Жүжигчин Г.Нарансолонго өчигдөр /2017.06.04/ амаржсан байна. Залуу хосууд нэг хүү, нэг охинтой. Ийнхүү хоёр дахь охиноо өлгийдөн авчээ.