Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа

Сүүлийн үед манай улсад шүлхий өвчин газар авч олон аймаг, сумдад онц байдал зарлаж хөл хорио тогтоогоод байгаа. Тэгвэл хамгийн сүүлд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд шүлхий өвчин гарч  онц байдал зарласан байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд өнөөдрөөс эхлэн тус суманд хот хоорондын зам дагуух шатахуун түгээх станц, дэлгүүр хоршоо, цайны газруудыг  тодорхойгүй хугацаагаар хаасан байна.