Монголын залуучуудын холбооны шагналын үнэ цэнэ хаана явна вэ

Медаль шагналын үнэ цэнэ гэдэг зүйл үндсэндээ утгаа алдсан. Үүнийг хэн хүнгүй мэддэг, ярьдаг болсон. Тэр дундаа шинэ жил дөхөөд ирэхээр хүн бүр шилдэг, компани бүр тод болдог нь бичигдээгүй хууль. Гэхдээ ямар ч зүйлийг хийж бүтээсэн нь тодорхой бус гадны хүнд дурсгал болгож өгөх дээрээ арай ч тулаагүй байлтай. Тэгвэл сошиалд Монголын залуучуудын холбооны шагналыг Хятад улсын иргэдэд тарааж буй зураг нэлээд шүүмжлэл дагуулаад байна. Тиймээс Монголын залуучуудаар овоглож буй уг газар хэнд буюу хийж бүтээсэн зүйл нь тодорхой залуус жаахан ч гэсэн цензуртэй өгдөг болох нь зөв гэдэгтэй маргах хүн цөөн байх. Холбогдох дарга цэрэг нь энэ асуудлыг анхааралдаа авахад илүүдэхгүй биз ээ.