“Алтан өндөг” аз жаргал авчрах уу

“Х-ТҮЦ” продакшны дэлгэцийн ээлжит уран бүтээл болох "Алтан өндөг" кино энэ сарын 21-нд бүх кино театруудад нээлтээ хийнэ. Энэхүү киноны зураг авалт гурван жилийн өмнө Өвөрмонголд хийгдсэн хэдий ч дэлгэцнээ гаралгүй өдийг хүрсэн байна.

Утга санаа: Залуу хосуудын амьдрал гэнэтийн явдлаар дүүрэн өнгөрч мөрөөдлийн амьдралдаа хоромхон зуур алга эргүүлсэн юм шиг хүрнэ. Баян хүнийг балаг тойрохгүй гэдэг шиг тэд ч бас асуудалд ар араасаа орсноор “Алтан өндөг”-ний түүх үргэлжилнэ. Гэвч хүний амьдралд мөнгө чухал уу? аз жаргал чухал уу? Та бас гэнэт баяжвал яах байсан бэ? гэсэн асуултын хариултаа энэхүү киноноос өөрөө хайгаарай.