Энэ сард хаана ямар тэмцээн болох вэ?

Энэ сард хаана ямар тэмцээн болох хуваарийг хүргэж байна.

Улаанбаатар хот

  • “Хэт холын марафон” гүйлтийн холбоо, БНХАУ-ын “Grand china” спорт холбооноос хамтран зохион байгуулж байгаа “Dawa 2018” нэрэмжит үзэсгэлэнт Улаанбаатар өртөөт марафон гүйлтийн тэмцээн энэ сарын 7-нд болно.
  • “Хүндийн өргөлтийн холбоо”-ноос зохион байгуулж байгаа гурван төрөлд өрсөлдөх “Пауэрлифтингийн мастеруудын дэлхийн аваргын” тэмцээн энэ сарын 1-6-ны хооронд “Holiday Inn” зочид буудлын зааланд зохиогдоно.
  • Даамны холбооноос “Намрын гранпри” тэмцээнийг энэ сарын 19-21-ны хооронд зохион байгуулна.

Олон улсад

  • Узбекистанд энэ сарын 12-14-нд олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулсан “Ташкент гранпри” болно.
  • ОХУ-ын Грозный хотод Ахмат Кадыровын нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн энэ сарын 5-8-нд болно.
  • Аргентинийн Буэнос-Айрес хотод “Залуучуудын олимпийн наадам” энэ сарын 12-14-нд зохиогдоно.
  • Унгарын Будапештад насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн ДАШТ энэ сарын 22-28-нд дуусна.
  • Арабын нэгдсэн Эмират улсад энэ сарын 26-28-нд жүдо бөхийн “Абу Даби их дуулга” тэмцээн болно.
  •  Индонезийн Жакарта хотод “Жакарта 2018” Азийн Пара наадам энэ сарын 6-наас 13-ныг хүртэл үргэлжилнэ.
  • АНУ, Канадад UFC холимог тулааны тамирчдын тэмцээн энэ сарын 7-28-ны өдөр болно.

20 Сэтгэгдэлүүд

Comments are closed.