Гурван чиглэлд нийтийн тээврийн автобусууд 01:30 цаг хүртэл иргэдэд үйлчилнэ

Зуны улиралтай холбогдуулан  Таван шар-Ботаник, Нисэх-МУБИС-Ард, “Зунжин- Долоон буудал-МУБИС чиглэлд нийтийн тээврийн автобус 22.30-01.30 цаг хүртэл өнөөдрөөс үйлчилгээнд явж эхэлнэ хэмээн нийслэлийн Нийтийн тээврийн газраас мэдээллээ.

Зуслангийн чиглэлд Гүнт-Жигжид-Тэнгис кино театр чиглэлд тээврийн гурван хэрэгсэл, Гоодой-Тэнгис кино театрын чиглэлд нэг тээврийн хэрэгсэл явж эхлэх юм байна. Мөн Баянбулаг-Тэнгис кино театрын чиглэлд нэг тээврийн хэрэгсэл үйлчлэх аж.