УИХ-ын гишүүн М.Билэгт малаар шатахуун бартердах мэргэн санаа гаргасан ч...

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт шатахууны асуудлыг шийдвэрлэх нэгэн “хөгжилтэй” гарц шийдэл байгааг танилцуулж танхимд байсан гишүүдийг хөгжөөгөөд авлаа. Тэрбээр “Бид газрын доорх баялгаа л экспортолж мөнгө болгох тухай яриад байдаг. Мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүнээ экспортолж, эдийн засгаа солонгоруулмаар байна. Малчдаа дэмжмээр байна.Бид шатахуун дээр хүнд байдалд орчихоод байж байна. Уг нь жилдээ 1 тэрбум ам.долларын л шатахуун орж ирдэг юм билээ. Төр зохицуулаад 20 сая бог малаар шатахуун бартер хийх юм зохицуулж болно шүү дээ. Энэ талаар Сангийн сайд юу гэж бодож байгаа вэ” хэмээн асуув. Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлох чиглэл дээр бид ажиллах ёстой. Махыг экспортлох бүрэн боломжтой. Хамгийн гол нь малаа эрүүлжүүлэх ёстой. Сангийн яам малаар шатахуун солих тийм наймаа ярьдаггүй. Бид нар бодлогоо ярья. Бизнес эрхлэгчид тэр бизнесээ хийвэл зүгээр” хэмээн хариуллаа. Шатахууны үнэ хаданд гарч иргэдийш туйлдуулж байгаад эрхэм гишүүн ихэд санаагаа чилээгээд ийм гайхамшигт санаа олсон бололтой. Гэвч түний энэхүү мэргэн санаа Сангийн сайдад тийм ч их таалагдаагүй бололтой.

26 Сэтгэгдэлүүд

  1. foamposites

    I truly wanted to write a quick note to appreciate you for all the wonderful tactics you are writing at this site. My extensive internet look up has now been rewarded with reliable ideas to exchange with my classmates and friends. I ‘d state that that…

  2. yeezy boost 350 v2

    My spouse and i have been so fulfilled when Louis could deal with his web research with the precious recommendations he obtained from your own site. It is now and again perplexing to just find yourself giving for free tips and tricks which usually many…

  3. yeezy boost 350

    I together with my pals came checking the best information on your website and so the sudden I got a terrible feeling I had not thanked the web blog owner for those strategies. The women are already so warmed to read them and already have in reality be…

Comments are closed.