Монгол цагдаа АНУ-ын мөрдөгчтэй хамтран гэмт хэрэгтнүүдийн эсрэг хэрхэн тэмцэхийг хүлээн авч үзээрэй

Найман орны уран бүтээлчид хамтран тоглосон . Мөн тус кино Казахстан улсад өчигдөр нээлтээ хийн кино театруудаар гарч эхэлсэн юм. АНУ, Монгол, Казахстан, Турк, Герман, Англин, Австрали, Канад зэрэг орон орны уран бүтээлчид ажилласнаар Монголд холливуд хэв маягийг "үнэртүүлж" байгаа юм. Киноны гол дүрд  Б.Амарсайхан, Kaiwi Lyman, Sanjar Madiev, Б.Цэцэг нар тоглож байгаа бол дүрүүдэд, Zhandos Aibassov, Т.Бархүү, Б.Янжиндулам нар тоглож, найруулагчаар Drew Thomas, ерөнхий зураглаач Josua Fischer, зураглаач George Ballenger, тулааны найруулагчаар Loyd Bateman зэрэг уран бүтээлчид ажилласан байна. .

Хүний наймааны золиос бологсод буцаад нийгэмшиж, энгийн амьдралд орох хэцүү байдаг. Энэхүү уран бүтээлээр Монголд төдийгүй дэлхийн хэмжээний эмзэг, хүнд асуудлыг хүний наймааны хохирогч болсон Хулангийн дүрээр дамжуулан хөндөж байгаа аж. Киноны драм хэсгийн гол зангилаа болсон Хулан нь гадаад төрхөөрөө гоо үзэсгэлэн төгс боловч дотоод сэтгэлдээ эмтэрсэн зүрхтэй нэгэн.
Бидний нийгмийн байр суурь ямарч байсан ХАЙР хэнийг ч ялгадаггүй болохыг Хулангийн дүрээр дамжуулан Mongolian Connection киноноос та хүлээн авч үзээрэй.

Харин гол дүр мөрдөгч Ганзориг буюу жүжигчин Б.Амарсайханы дүрийн тухайд, Нийгэмд хар бараан, хууль бус зүйлс олон байгаа ч энэ бүгдийг засч залруулж, нийгмийг аюулгүй, амар тайван байлгах нь тангараг өргөсөн цагдаагийн албан хаагчийн эрхэм үүрэг гэдэгт итгэж, үүндээ үнэнч яваа Монголын мянга мянган цагдаагийн албан хаагчдын төлөөлөл бол Ганзоригийн дүр юм.
Тэрбээр Монголын өндөр бэлтгэгдсэн ур чадвартай мөрдөгчдийн нэг юм. Тэр ярихаас илүүтэйгээр шууд л үйлддэг төрлийн хүн. Тэрээр яг л хамелеон шиг нууц ажиллагааны үеэр олон янзын дүр хийгээд хувцас өмсч ажилладаг нэгэн.
Монгол цагдаа АНУ-ын Холбооны Мөрдөх Товчооны мөрдөгчтэй хамтран гэмт хэрэгтнүүдийн эсрэг хэрхэн тэмцэхийг Mongolian Connection УСК-с хүлээн авч үзээрэй.

 

 

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here