Ц.Нямдорж:З.Энхболд оо чи УИХ, Ерөнхийлөгчийн дунд яс хаядгаа хэзээ зогсоох юм

УИХ дахь МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд хүлээн авахаас татгалзах шийдвэрт санал нэгдсэн юм. Үүний дараа УИХ дахь Төвсийн байнгын хороо хуралдаж, Ерөнхийлөгч Х.Баттулгын 2019 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан асуудлыг хэлэлцээд гишүүдийн олонхи нь хоригийг хүлээн авахаас татгалзаад байгаа билээ. Тэгвэл өчигдөр орой Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж  УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг буюу хуучин УИХ-ын даргаа засаг төр үймүүлдгээ хэзээ болих юм. Энэ бол Ерөнхийлөгчийн хориг биш З.Энхболдын хориг. З.Энхболд оо чи УИХ, Ерөнхийлөгчийн дунд яс хаядгаа хэзээ зогсоох юм бэ зэргээр нэлээд ширүүхэн загнаад авлаа.

Дүрс бичлэг: