Нэг өрх-нэг ажлын байр “Хөдөлмөр эрхлэлтийн форум-2018” болж байна

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас санаачлан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Карьер хөгжлийн төвтэй хамтран Нэг өрх – нэг ажлын байр “Хөдөлмөр эрхлэлтийн форум-2018” арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.

Форумд нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, НИТХ-ын Тэргүүлэгч Нийгмийн бодлогын хорооны дарга Д.Мөнхжаргал, НИТХ-ын төлөөлөгч М.Халиунбат, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга П.Батхүлэг, Карьер хөгжлийн төвийн захирал Д.Ерөө болон бусад төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцов.

Форумын нэгдсэн хуралдаанд нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга П.Батхүлэг “Хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага” сэдвээр илтгэл тавьснаар эхлүүлсэн юм.

Хөдөлмөр эрхлэлтийн форум-2018 “Ажлын хандлага нь үр чадвар, туршлагаас илүү”, “Хөдөлмөр зуучлалын үйлчилгээний инноваци”, “Мэргэжил сонголт хөдөлмөрийн бүтээмжийн уялдаа”, “Ажиллах хүчний хомсдол уу, менежментийн хомсдол уу” сэдэвт дөрвөн салбар хуралдаанаар үргэлжилж байна.

Өнөөдрийн форумаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг нийгмийн олон талт оролцоонд тулгуурлан шийдвэрлэх боломж, гарц, шийдлүүдийг тодорхойлох, хөдөлмөрийн зах зээлийн идэвхитэй бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, техник технологийн болоод менежментийн өөрчлөлт шинэчлэл хийх шаардлага түүнийг хэрэгжүүлэх арга замын талаар хэлэлцэж гарсан санал зөвлоөмжийг холбогдох газруудад хүргэх зорилготой юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр “Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чиглэлд Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн нөөц боломж, хөдөлмөрийн зах зээлийн багтаамж, хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлж хүн амын хөдөлмөр эрхлэлтийн таатай орчинг бүрдүүлэх, орон нутгийн түвшинд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлаж, ажлын байр нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтийн оновчтой бодлого зорилтуудыг тусган хэрэгжүүлж байна. Улаанбаатар хотын эдийн засгийн бие даасан байдлыг бий болгох, дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэл технологийн паркуудыг байгуулах, инноваци, гарааны бизнес эрхлэгчидийг дэмжин ажлын байр бий болгох боломж нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна” хэмээн форумыг нээж хэлсэн үгэндээ тодотгов.

23 Сэтгэгдэлүүд

Comments are closed.