“Гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах заавар” шинэчлэн батлагдлаа

Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 120-р тушаалаар “Гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах заавар”-ыг шинэчлэн баталлаа. Энэхүү заавар нь “Аймаг, нийслэл, сум, дүүргийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах заавар”, “Гамшгаас хамгаалах албаны төлөвлөгөө боловсруулах заавар”, “Байгууллага, аж ахуйн нэгжийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах заавар” гэсэн гурван хэсгээс бүрдэж байгаа юм.

Түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүрэг, гамшгаас хамгаалах албад, байгууллага, аж ахуйн нэгжид баталсан зааврын дагуу 2019 оны гуравдугаар улиралд багтаан гамшгаас хамгаалах төлөвлөгөөгөө шинэчлэн боловсруулахыг Монгол Улсын Шадар сайдаас үүрэг болголоо.

Гамшгаас хамгаалах төлөвлөгөөний загварыг ирэх оны 1 дүгээр сард багтаан Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар батлах юм.