БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг огцруулахыг 66.7 хувийн саналаар дэмжлээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг огцруулах асуудлыг хэлэлцэв.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт "Засгийн газрын огцруулж байгаа гэсэн үндэслэлд та юу гэж үзэж байгаа талаар Ц.Цогзолмаа сайдаас тодруулсан юм.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа "Шударга ёс, ардчиллын үнэт зарчим гэдэг маань бүх иргэнд жигд үйлчлэхийг хэлнэ. Би ёсзүйн хариуцлагаа хүлээнэ гэж би хэлсэн. Гэтэл нэгийг нь огцруулж, нөгөөг нь чөлөөлж байна. Би өөрийнхөө гаргасан шийдвэрт ёсзүйн хариуцлагаа хүлээхээ мэдэгдсэн учир Засгийн газрын тэргүүний оруулж ирсэн түвшинд шийдэж өгөөсэй. Хүссэн, хүсээгүй ард иргэдийн хүлээж байгаа шийдэл нь үйлдлээр нь харагдаад явна.

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авч дууслаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлэв. УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг "Таныг шударга байлаа гэж дүгнэж байгаа боловч салбарын хувьд, Засгийн газрын хувьд хохирол гэж харж байна. Би тантай хамт соёлын салбарын ажлын хэсгийг ахлаад явсан. Таныг би алдаагаа өөрөө засаад яваасай гэж бодож явсан. Засгийн газар ийм шийдвэр гаргаж байгаа явдалд салбарынх нь өмнөөс харамсаж байна" гэв. Харин УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа "Миний ажлыг бодитоор үнэлж байгаа гишүүддээ баярлалаа. Эхлүүлсэн ажлаа би хөндлөнгөөс оролцон, саналаа хэлээд явах нь үргэлжилнэ. Г.Занданшатар сайд асуудал оруулж ирээд, асуудлаа дуусгахгүй хурлыг орхиод гарч байгаад харамсаж байна. Өнөөдөр Засгийн газрын тэргүүн өмнө нь Шадар сайд байхдаа Засгийн газрынхаа эсрэг огцруулах бичигт гарын үсэг зураад явж байсан. Тийм болохоор шударга ёс гэдэг хувь хүний ёс зүй дээр тулгуурлана байх. Би салбарынхнаасаа уучлал хүсч байна. ЗГХЭГ-ын дарга гэдэг гал тогооны хүн байдаг. УИХ, Засгийн газрыг холбож чадахгүй байгаа нь Г.Занданшатар сайдтай холбоотой гэж харж байна" гэлээ.

Ийнхүү гишүүд үг хэлсний дараа БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг огцруулах Ерөнхий сайдыг дэмжих санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувийн саналаар дэмжлээ.

25 Сэтгэгдэлүүд

  1. … [Trackback]

    […] Find More here|Find More|Read More Infos here|Here you will find 11783 additional Infos|Informations to that Topic: newscafe.mn/?p=18474 […]

  2. … [Trackback]

    […] Find More here|Find More|Find More Infos here|There you can find 57380 more Infos|Informations on that Topic: newscafe.mn/?p=18474 […]

Comments are closed.