Үндэсний хувцсаа доромжлуулсан монголчуудын бухимдалд хариуг нь өг

Нийслэлийн аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшин өөрийн цахим хуудсандаа “Ёолкны хувцаслалт бол гоёлын болон албаны. Нэг байгууллагын ах дээлтэй бүжээд байхаар нь нөхөрсөгөөр та бүжиглэхгүй зүгээр сууж байхгүй юу гэж зөвлөсөн биш хүүхнүүдэд нь барьж идүүлэх шахлаа. Хаха. Ширээндээ сууж байна биз. Соёлжих, нийгэмшихэд ахиад хэдэн арван жил хэрэгтэй бололтой. Явцыг хурдлуулах л нь бидний үүрэг. 450 зочдоо хүндэтгээд протоколын ёс зөрчихгүй байвал. Зарим аж ахуй нэгжүүд салбарынхны нэгдлийг өөрсдийн ганц нэг оролцогчоос дээгүүр тавихгүй байхыг хойшид анхаарна биз дээ. 40 мянгантын бид соёлыг түгээхэд түүчээлэх үүрэгтэй. Зарим нэг нь хараана л биз. Зарчим бол зарчим. Ёолкондоо бэлдэж гоёж ирсэн олон зуун бүсгүйчүүдийн хөдөлмөрийг жоохон ч гэсэн үнэлэх ёстой болов уу. Бусдаар бол гоё шүү” хэмээн бичсэн байв. Түүний бичсэн энэхүү пост олны нийтийн дургүйцэлийг нэлээд төрүүлээд байгаа юм. Үндэсний хувцсаа олон нийтэд сурталчлах том үүргийг хүлээсэн хүн нь харин үндэсний хувцсаа үзэн ядаж, түүнийг өмссөн нэгнийг олон нийтийн үйл ажиллагаанд оролцуулахгүй гэж хөөсөн нь ямар ёс вэ. Цаашлаад энэ хүнд төрийн албанд ажиллах ёсзүй, тэр дундаа аялал жуулчлалын чиглэлээр ажиллах эрх байхгүй бололтой. Тиймээс холбогдох дарга нар нь Нийслэлийн аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшин гэх эрхэмийг абан тушаалаас нь чөлөөлөх хүртэл хариуцлага тооцож, үндэсний хувцсаа доромжлуулсан монголчуудын бухимдалд хариуг нь өгөх биз ээ.

 

1 сэтгэгдэл

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here