ДУВА богино хэмжээний кино наадмын шилдэг бүтээл "Фигур"

Мэргэжлийн уран бүтээлчид, сонирхогчдын дунд Үндэсний брэндийн бодлогын зөвлөлөөс зохион байгуулж буй “Дува” богино хэмжээний кино наадмын эхний шатанд шалгарсан шилдгүүдэд шагнал гардуулах ёслол энэ сарын 3-нд боллоо. “Зохион байгуулж буй” хэмээсний учир нь уг наадам бүтэн жилийн турш үргэлжилж, сар бүр шилдгүүдийг шалгаруулах юм. “Нийгмийн сайн сайхны төлөө” уриан доор явуулж буй уг наадмын эхний шалгаруулалтад 15 баг мэдүүлгээ ирүүлснээс найм нь бүтээлээ өрсөлдүүлжээ. Тэдгээрээс гурвыг нь байр эзлүүлэн эрэмблэлгүй, бүгдийг нь “шилдэг” хэмээн онцлов.

Энэ удаад бид “Дува” богино хэмжээний кино наадмын шилдэг бүтээл залуу уран бүтээлч Б.Анх-Эрдэнийн “Фигур” киног хүргэж байна. Энэхүү “Фигур” киногоор энэ хорвоогийн хамгийн сайхан аялгуу болох ээжийн бүүвэйн дуугаар үзэгчдийг уярааж, чин сэтгэлийн хайр нь бүх муу зүйлийг бүрхэж, илүү гайхалтай гэрэл гэгээтэй зүйлийг бүтээдэг гэдгийг харуулж чадсан байлаа. Сөрөг мэдээлэл, сөрөг хандлагаар бүрхсэн нийгмээ эерэг, илүү гэгээлэг болгохын төлөө монгол залуус чармайн хөдөлмөрлөж, сэтгэн бүтээж явааг харсан шүүгчдийн сэтгэл баясаж, ирээдүйн уран бүтээлчдээрээ бахархаж байсан юм.

ДУВА

Үндэсний Брэндийн Бодлогын Зөвлөл Нийгмийн сайн сайхны төлөө ДУВА богино хэмжээний кино наадмын шилдэг бүтээл "Фигур"

Posted by Эерэг эхлэл . on Tuesday, December 4, 2018