"Урам зоригийн түүх" киног хүргэж байна

Монголын Үндэсний брэндийн бодлогын зөвлөлөөс уран бүтээлчдийн дунд “Дува” богино хэмжээний киноны уралдааныг анх удаа зохион байгуулж,  өчигдөр шилдгүүдээ тодруулсан.

Бүтээлүүдийг шүүсэн эрхмүүд нь Монголын их сэтгэгч, зохиолч, яруу найрагч Д.Урианхай, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргал, “Black box” театрын найруулагч М.Боролдой, Үндэсний брэндийн бодлогын зөвлөлийн ажлын албаны судлаач Э.Одгэрэл. Тэд “Монгал фильм” продакшны “Амьдрах сайхан”, Э.Отгон-Эрдэнийн “Зүрхээ чагна”, Б.Анх-Эрдэнийн “Figure” бүтээлийг шалгаруулсан юм.

Бид энэ удаад  "ДУВА" богино хэмжээний кино наадамд ирсэн бүтээл
"Урам зоригийн түүх" киног хүргэж байна.

Хөх зэв

Нийгмийн сайн сайхны төлөө "ДУВА" богино хэмжээний кино наадамд ирсэн бүтээл "урам зоригийн түүх"

Posted by Эерэг эхлэл . on Friday, December 7, 2018