Дуучин Э.Чулуунчимэгийн охинтойгоо дуулсан дууны клип цацагдлаа

Дуучин Э.Чулуунчимэг охин Б.Аялгуутайгаа хамтран дуулсан “Хамгийн гоё хайр” дуугаа дүрсжүүлж  сонсогчдын хүртээл болголоо. “Хамгийн гоё хайр” дууны үгийг Б.Болорцэрэн, аяыг Б.Мөнхжаргал зохиож клипийг “Хишиг продакшн” бүтээжээ.

Тэрбээр шинэ уран бүтээлийнхээ талаар “Б.Аялгуу охинтойгоо хамтран дуулсан “Хамгийн гоё хайр”дуугаа өргөн барьж байна. Энэ ертөнцийн хамгийн гоё хайр бол эх үрийн хайр билээ.Бүх сайхан ээжүүд энхрий бяцхан үрс бүхний хамгийн хайртай дуу болоосой гэж бодож байна”гэв.