“Зоорь 2” аймшгийн кино үзэгчдэд хүрэх нь

Монголын Стивен Кинг хэмээн нэрлэж болох зохиолч Ц.Ууганбаярын “Шулмын инээд" номын "Зоорь" өгүүллэгээс сэдэвлэн бүтээсэн ижил нэрт аймшгийн кино 2014 онд нээлтээ хийж байсан билээ. Эл 3D дэлгэцийн бүтээлд хуучин хашаа, байшин боломжийн үнээр худалдаж авсан Галсангийн гэр бүлийг махчин аав, охины сүнс хоргоож, улмаар аминд заналхийлж байгаа талаар өгүүлдэг.  Тэгвэл энэ киног бүтээсэн “Кино цамхаг” студи дараагийн ангийн ирэх хоёрдугаар сарын 1-нд үзэгчдэд хүргэхээр болжээ.

“Зоорь 2” киноны нээлтийн тов хараахан гараагүй ч кино багийнхан зарим зурагт хуудсаа нийтэд дэлгэжээ. Зохиолч Ц.Ууганбаярын “Зоорь 2” өгүүллэгт Галсангийн хашаа байшинд нүүж ирсэн залуу гэр бүлд зоорьт байгаа махчин сүнснүүд заналхийлж байгаа талаар өгүүлдэг. Харин өрхийн тэргүүн Болд тэрхүү аюулаас гэр бүлээ аварч чадах болов уу.

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here