Сар шинийн барилдаанд хүч үзэх бөхчүүдийг бүртгэж эхэллээ

Билгийн тооллын 17 дугаар жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярын битүүний /2019.02.04/ 256 бөхийн барилдааны бүртгэл өнөөдрөөс эхэлнэ.

“Буянт-Ухаа” спортын ордонд болох сар шинийн битүүний барилдаан бол хамгийн үзүүштэй, улсын их баяр наадмын дараа орох том барилдаан гэдгээрээ үзэгчдийн сонирхлыг ихэд татдаг. Бүртгэлийг Бөхийн өргөөнд хийх бөгөөд бөхчүүд цолны үнэмлэхтэйгээ, өөрийн биеэр ирж бүртгүүлэх юм байна. 1999 оноос эхлэн Монгол бөхийн өргөөнд болж байсан Битүүний барилдаан энэ жил анх удаа “Буянт-Ухаа” ордонд болно.