“МИАТ” агаарын шинэ хөлгөө хүлээн авлаа

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компанийн шинэ онгоц “Вoeing 737-8МАХ” өчигдөр Улаанбаатарын цагаар 13.05-д Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.

АНУ-ын Сиэтл хотоос долоон цаг нисч, 9000 гаруй км, агаарын замыг туулж ирсэн шинэ агаарын хөлгийг УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Я.Содбаатар, “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр, ИНЕГ-ын удирдлага, “МИАТ”-ын ажилтан ажилчид, хамт олон цэцгийн баглаа барин угтаж авлаа. “Вoeing 737-8МАХ”-ыг жолоодон ирсэн нисэгч Ч.Нямсайхан, Ч.Хурц, хоёрдугаар нисэгч З.Ганзориг, Г.Баатарцогт нар эх орондоо амжилттай бууснаа илтгэн рапорт өгсөн юм.