Нохой жилийн чансааг улсын харцага О.Хангай тэргүүллээ

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос хүчит бөхчүүдийн чансааг шинэчлэн гаргажээ. Уг чансааг Улсын харцага Оргихын Хангай 11025 оноогоор тэргүүлсэн бол улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий 10924 оноотой удаалжээ.

Харин 2018 оны Цагаан сарын баярт зориулсан барилдаанаас эхлэн өнгөрсөн сард болсон шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн барилдаан хүртэлх нийт 13 барилдааны дүнг хамруулсан байна. Ингээд чансааны эхний 50 бөхийг танилцуулж байна.

Д/д Овог Нэр Цол Чансаа

  1. Оргих Хангай у.х 15015
  2. Баярхүү Бат-Өлзий у.х 14914
  3. Намсрайжав Батсуурь у.ав 13344
  4. Пүрэв Бүрэнтөгс у.а 12035
  5. Ч.Санжаадамба у.ав 11025
  6. Дорж Анар у.н 10585
  7. Энхтөгс Оюунболд у.а 9737
  8. Рэнцэнбямба Пүрэвдагва у.а 9404
  9. Цэдэв Содномдорж у.а 9390
  10. Баатар Амарзаяа у.н 8495