Сэрэмжлүүлэг: Хуурамч архинаас болгоомжил

“Сангийн далай групп” ХХК-д үйлдвэрлэсэн гэх хуурамч хаяг шошго бүхий хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, онцгой албан татварын тэмдэггүй, шинжилгээний бичиггүй, “Далай” нэрийн 350 хатуулагтай, 0.5 литрийн савлагаа бүхий хуурамч цагаан архи худалдаалагдсан зөрчил илэрсэн тул уг архийг худалдан авч хэрэглэхгүй байхыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас ард иргэдэд анхааруулж байна.

Ийм төрлийн хуурамч архи худалдаж байгаа зөрчил илэрвэл нийслэл болон тухайн орон нутгийн мэргэжлийн хяналтын болон цагдаагийн байгууллагад шуурхай мэдэгдэнэ үү.