“Тусгай олимп”-ын наадамд оролцох баг тамирчид Абу Дабиг зорилоо

Монголын баг тамирчид АНЭУ-ын Абу Даби хотод болох дэлхийн “Тусгай олимп"-ын наадамд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо. Энэ сарын 8-22-нд болох оюуны бэрхшээлтэй хүмүүсийн тусгай олимпын наадамд дэлхийн 192 орны 7000 гаруй тамирчин оролцоно. Энэ нь дэлхийн тусгай олимпын 50 жилийн түүхэн дэх хамгийн том олимп болж байгаа бол манай улсын түүхэнд анх удаа хамгийн олон буюу 28 тамирчин оролцох юм байна.

Монголын тусгай олимпын хороо 5 жилийн өмнө байгуулагдсан бөгөөд хоёр олимпын наадамд оролцоод байна.