Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 94 жилийн ой тохиолоо

Монгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсэж хөгжсөний 94 жилийн ой тохиож байна. Энэхүү өдөр хүүхдийн байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөх ёслолын үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг билээ.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Захиргаа удирдлагын газрын дарга Ш.Чинбат, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, дүүргүүдийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн ажилчид, хүүхдийн байгууллагын үе үеийн ахмадууд, хүүхдийн хөгжил оролцооны байгууллагууд, нийслэлийн хүүхдийн холбоо гишүүд, МУБИС-ын Сайн дурын үйл ажиллагааны төвийн залуучууд оролцлоо.

Хүүхдийн байгууллага нь Монгол Улс тусгаар тогтнолоо олсон цаг мөчийн дараахан буюу 1925 онд санаа зориг нийлсэн хэсэг залуучуудын санаачилгаар “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэйгээр анх байгуулагдсан түүхтэй юм. Энэхүү холбоо нь шинэ үеийн зохиолч Д.Нацагдоржоор удирдуулж, “Бүхний олон багачууд” дууг эгшиглүүлэн мянга мянган хүүхэд залуучуудын зүрх сэтгэлийг нэгэн зүгт хандуулахад ихэд анхааран ажилладаг байжээ.

Тэр цагаас хойш Монголын хүүхдийн байгууллага нь,

  • 1925-1940 онуудад Монголын пионерын байгууллагын төв товчоо
  • 1940-1949 онд МХЗЭ-ийн төв хорооны сургууль пионерын байгууллагын төв зөвлөл
  • 1991 оноос Монголын Хүүхдийн төлөө Үндэсний газар
  • 2016 оноос Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нэртэйгээр хүүхдийн байгууллага өргөжин тэлсэн түүхтэй. Ингээд хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр ажилладаг, урьд нь ажиллаж байсан, хүүхдээр овоглогдсон бүхий л хүмүүст 94 жилийн ойн мэнд хүргэе