Э.Содномпилжээ ДАШТ-ий Классик төрөлд мөнгөн медаль хүртлээ

“Рио 2016” паралимпын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ Японы Токио хотноо Классик пауэрлифтингийн хэвтээ шахалтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальтан болов.

Тэрбээр энэ тэмцээний эрэгтэйчүүдийн -105 кг-д 247 кг өргөж дэд аварга болсон бол АНУ-ын тамирчид алт, хүрэл медалийн эзэд болжээ. Э.Содномпилжээ энэ жилээс эхлэн эрүүл тамирчидтай өрсөлдөж эхэлсэн бөгөөд хэвтээ шахалтын ДАШТ-ээс ийнхүү мөнгөн медаль хүртэж байна.

Монголын баг тамирчдаас Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний 74 кг-д өрсөлдсөн Э.Галбаяр 170 кг шахаж хүрэл медаль хүртсэн бол ахмад тамирчдаас 105 кг-д Ц.Мөнхбаатар 182,5 кг-ыг шахаж мөнгөн медалийн эзэн болжээ. Токио хотноо болж буй Классик паурэлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ энэ сарын 26-нд өндөрлөнө.