Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх санамж тарааж байна

Нийслэлийн Налайх дүүргийн хэмжээнд ойрын хэд хоног их хэмжээний усархаг бороо орсны улмаас Налайхын түр зам эвдэрч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон. Иймд хуучин Баянзүрхийн товчооноос Налайхын товчоо хүртэлх замыг 2019.08.05-ны өдрийн 22:00 цагаас тодорхойгүй хугацаанд хаасантай холбогдуулан Налайх дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн алба хаагчдыг хэсэгчилсэн түргэн цугларалт 2019.08.05-ны орой 22:00 цагт зарлан үүрэг гүйцэтгүүлж ажиллажээ.

Мөн Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Э.Мэндсайхан Ц-111 дохиогоор хэлтсийн бие бүрэлдэхүүнийг 06:40 түргэн цугларалт зарлаж 1, 6-р хороо Туул горхи Тэрэлжийн голын эрэг дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгүүлж үер усны аюулаас урьдчилан сэргийлж санамж сэрэмжлүүлэг тараан ажиллаж байна.