Ард нийтийн санал асуулга явуулах асуудлыг чуулганаар хэлэлцэх хүсэлтийг хүргүүллээ

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа ард нийтийн санал асуулгыг явуулах асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэх хүсэлтийг өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүллээ.